8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Лувсан: Харумафүжи аваргаа өмөөрч болно, дүүг минь битгий доромжил

2017-11-17 16:47:00

Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандоржийн толгойд нь сакены шилээр цохиж гэмтээсэн хэрэг дуулиан тариад байна. Болсон явдалтай холбоотойгоор Харумафүжи Д.Бямбадоржийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм. Харин Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөхчүүдийн хооронд сүртэй зүйл болоогүй гэх мэдээллийг ч гаргаад байна. Болсон явдлын талаар Таканоива А.Баасандоржийн ах А.Лувсантай ярилцлаа.

-Манай Монгол бөхчүүд нэгнийгээ зодож гэмтээсэн харамсалтай үйл явдал болжээ. Таны дүү Таканоива А.Баасандоржийн бие нь одоо хэр байгаа вэ?

-Эмчилгээ хийлгэж байгаа. Тархиндаа 10 оёо тавиулсанА.Баасандорж тархины доргилт, гавлын ясны цууралт болон баруун чихний гадна сувгийн гэмтэлтэй гэж оношлогдсон. Хамгийн гол нь болсон явдлын талаар хэвлэл мэдээллээр ташаа зүйл цацагдаж байгаад харамсалтай байгаа. Тийм учраас би олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс чамайг “Ярилцлага авъя” гэдэгт чинь зөвшөөрлөө. Түүнээс би хэвлэлээр яриа өгөхийг илүүд үзэхгүй байна. Японд асуудал үнэн зөвөөр шийдэгдэхийг хүлээх ёстой. Гэтэл Монголын хэвлэлүүдээр дүүг маань буруутгаж мэдээлэл цацах боллоо.

 Таканоиваг өөрийг нь ах нарынхаа өөдөөс томорсноос болж зодуулсан. Архины шилээр биш зүгээр гараар цохисон, сүйдтэй зүйл болоогүй мэтээр бичиж байна. Тийм учраас үнэнг нь хэлэх ёстой. Тэгэхгүй бол зодуулсан хүн нь буруутах гээд байна. Өдрийн сонины энэ сарын 15-ны өдрийн дугаарт “Өгөөш” хочит  Таканоива А.Баасандоржийн ээлжит өгөөш нь Харумафүжи Д.Бямбадорж болчихов уу” гэсэн нийтлэл бичигдсэн байна. Дүүг маань муухай доромжилж, гүтгэсэн. “Өгөөш” гэдэг чинь юу гэж байгаа юм бэ. Өмнө нь миний дүү хэн нэгнийг асуудалд оруулж байгаагүй. “Өгөөш” гэдэг нэр хоч зүүсэн нийтлэл гаргасан Өдрийн сонинг шүүхэд өгнө. Хүнийг ноцтой гүтгэсэн ийм мэдээлэл цацагдсан нь Харумафүжитэй холбоотой үгүйг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ийм муухай хүнийг гүтгэсэн мэдээлэл цацагдаж байгаад үнэхээр харамсаж байна. Миний дүү бөхчүүдийнхээ дунд нэр хүндтэй сайн бөх.

-Хакухо М.Даваажаргалыг өддөг гэсэн утгатай зүйл бичсэн байна лээ?

-Тэгсэн байсан. Үнэхээр байж боломжгүй, үндэслэлгүй зүйл шүү дээ. Ах аваргуудын өмнөөс миний дүү тийм зүйл хийх хүн биш. Японы сумо ямар өндөр дэг жаягтай билээ. Хэрвээ Хакухог А.Баасандорж өдөж хоргоосон бол Хакухо зүгээр байх уу. Тэр дор нь арга хэмжээ авч ахын шанаа өгнө биз дээ. Тэглээ ч миний дүү тийм ёс зүйтэй хүн биш. Ах нарынхаа өмнөөс хэзээ ч тэгэхгүй. Би өөрөөс нь энэ талаар асуусан. Тэгж аваргуудтай маргасан зүйл байхгүй гэж байна лээ. Харумафүжи архи ууж хяналтаа алдсан байсан учраас миний дүүг жижиг зүйлээр шалтгаалж зодсон. Түүнээс өөр зүйл байхгүй.

 ХАРУМАФҮЖИ НЬ ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНИЙГ Ч ЗОДСОН

-Тухайн үед яг юу болсон юм бол оо. Дүү тань танд юу гэж байх юм?

Тэринофужи Г.Ган-Эрдэнэ, Таканоива А.Баасандорж хоёр  Ишишору багш, Хакухо М.Даваажаргал хоёрын зохион байгуулсан уулзалтад очсон байдаг. Ишишору багшийн хоолны газарт Хакухо М.Даваажаргал, Какурю Ананд, Харумафүжи Д.Бямбадорж, Ишишору багш нартай хоол идээд, тэндээсээ гарч өөр газар орж архи, дарс ууцгаасан юм билээ. Тэднээс гадна Тоттори сургуулийн багш Төгсөө, Японы нэг бизнесмен байсан гэсэн. Тэгээд тэр үед А.Баасандоржийн гар утсанд мессеж ирээд, мессежээ дөнгөж шалгаад халаасандаа эргүүлээд хийсэн байгаа юм. Гэтэл Харумафүжи уурлаад толгой руу нь цохисон гэсэн. Ууж байсан саке архины шилээр толгой руу нь олон удаа зодож, цус гоожоод эхлэхээр нь больсон гэсэн. Гараараа бас олон удаа зодсон гэсэн.

Энэ үед Ананд аварга салгах гээд чадаагүй юм билээ.  А.Баасандоржийг зодоод эргээд “Та нар даврахгүй шүү” гээд Тэринофужи Ган-Эрдэнийг хэд хэд гараараа цохиж авсан байна. Тэнд уурлахаар зүйл ч болоогүй гэсэн. “Ах нар нь юм ярьж байхад хүндлэхгүй байна” гэсэн үндэслэлээр зодсон байгаа юм. Ресторан, зоогийн газар архи дарс ууж, халцгаасан хүмүүс утсаар ярих, мессеж бичих чинь наад захын асуудал биз дээ. Японы Эзэн хааны ордонд ч юм уу уулзалт болж байх үед утсаараа оролдсон бол зэмлэж болно. Гэтэл тийм биш архины газар ингэж ёс төр баримтлах хэрэг үү. Амаагийн энэ үйлдэл нь архи хэтрүүлэн уусан, уураа барж чадаагүйгээс болсон гэж би ойлгож байгаа. Түүнээс өөр зүйл ерөөсөө байхгүй. Ах нарынхаа өөдөөс томрох нь битгий хэл зодож байхад нь сөргөж маргаагүй юм билээ. Таканоива өөрөө надад ерөөсөө юм ярихгүй байгаа. Би л шалгааж байж ганц нэг юм асууж авч байна.

- Пивоны шилээр зодоогүй гэж Хакухо тайлбар хийсэн байна лээ?

-Пивоны шилээр зодоогүй байж болно. Архины шилээр зодсон нь үнэн шүү дээ. Ялгаа юу байна. Тэгээд яагаад толгой нь хагараад 10 оёо тавиулдаг юм. Хакухо тэр үед Харумафүжиг яагаад болиулаагүй юм. Болиулж болно шүү дээ. Харин Ананд аварга болиулах гэж оролдоод дийлээгүй юм билээ. Харин Хакухо архи ууж байх үедээ Ган-Эрдэнэ, Баасандорж хоёр луу “Дүү нар томроод байгаа шүү” гэсэн утгатай хэрүүлийн шинжтэй юм ярьсан гэсэн. Таканоивад хэд гурав шанаа өгсөн бол гайгүй өнгөрч болох байсан байх. Ах нарын шанаа байх л зүйл. Гэтэл архины шилээр зоддог нь арай хэтэрсэн.

ӨӨРӨӨ НУУГААД ӨНГӨРЬЕ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

-Та болсон явдлын талаар хэдийд мэдсэн бэ. Таканоива А.Баасандорж таньд юу гэж байх юм?

-Энэ асуудал өнгөрсөн сарын 26-нд болсон. Би түүнээс хойш хоёр хоногийн дараа мэдсэн. А.Баасандорж эхлээд нуугаад яваад байсан юм билээ. Зодуулаад гарч яваад эмнэлэгт очоод оёо тавиулсан байдаг. Хэрэг болсны маргааш нь тойргийн нь барилдааны үеэр Харумафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржтой тааралдаж “Ахаасаа жавтий хүртсэн болохоор хийморь чинь сэргэсэн” гэсэн агуулга бүхий зүйл ярьж, гараа өгсөн гэсэн. Үүнийг харсан бөхчүүдийн хэрэг явдлын талаарx яриа нь багш Таканохана аваргын чихэнд хүрсэн бололтой. Таканохана багш нь шавь А.Баасандоржийгоо дуудаж асууж шалгаасан байна. Тэгэхэд нь “Шатруу унаад оочоод гэмтсэн” гэж хариулт өгсөн байгаа юм. Юу гэж тэрэнд нь багш нь итгэхэв дээ. Толгой нь хагархай оёо тавиулсан байхад. “Чи монгол аваргад зодуулсан байна” гэж багш хэлсэн гэсэн.  Тэгээд хэд хоногийн дараа А.Баасандоржийн чих толгой нь хүчтэй өвдөж эмнэлэгт хэвтсэн. Түүнээс хойш багш Таканохана нь цагдаад өргөдөл өгсөн.  Таканохана багш бол Японы их аварга хүн. Япондоо зарчим ч, шударгаараа алдартай. Шавийг нь зодсон гээд их ууртай байгаа гэсэн. А.Баасандорж чинь Таканохана аваргын Монголоос очсон анхны шавь нь шүү дээ. Тийм учраас Таканохана их хайртай байдаг. Дүү маань Сонирхогчдын сумо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан сайн бөх. Одоо дээд зиндаанд амжилттай барилдаж байна.

-Тэгэхээр анх өөрөө болсон явдлыг нууцалж байсан гэсэн үг үү?

-Тийм. Өөрөө нуугаад өнгөрье гэсэн бодолтой байсан юм билээ.Гэтэл нь багш нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Монгол хүний ёс жудаг байна даа. Нэгнээ асуудалд оруулахыг хүсэхгүй шүү дээ. Аваргатайгаа  хамтдаа барилдаад Монголынхоо нэрийг гаргаад явах нь сайхан шүү дээ. Монголын ард түмэн үүнийг хүсч байгаа. Монгол хөвгүүд минь сайхан барилдаасай л гэж хүсч байгаа. Гэтэл ийм юм болчихлоо.

ХАРУМАФҮЖИ АВАРГА ГАЙГҮЙ ӨНГӨРӨӨСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

-Харумафүжи  аваргыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Японы сумо бөхийн холбоо хуралдаж цаашид барилдах эсэхийг нь шийднэ гэж байна. Зодог тайлах асуудал ч яригдаж магадгүй боллоо.

-  Харамсалтай байна. Би бол хэрэг явдал гайгүй шийдэгдээсэй гэж хүсч байна. Хэдий ийм зүйл болсон ч Харумафүжи  аваргыг зодог тайлахыг хэн ч хүсэхгүй. Би ч хүсэхгүй байна. Дүү маань ч хэрэг нь гайгүй шийдэгдээсэй, сумо доо үлдээсэй гэсэн бодолтой байгаагаа надад хэлсэн. Дүү, бид хоёр ийм л бодолтой байгаа. Хамгийн  гол нь дүүд минь элдэв нэр хоч зүүж, гүтгэж байгаад харамсаж байна. Гараараа хэд гурав цохиулчихаад цагдаад мэдэгдсэн юм шиг ярьж байна. Тэгээд өөрөө ах нарыгаа өдсөн юм шиг. Энэ бол үнэхээр муухай нэр хүндэд нь халдсан үйл явдал болж байна.

Харумафүжи уучлал гуйсан?

Тэгсэн. Уучлал гуйгаад гайгүй өнгөрвөл сайн л байна.

- Болсон явдалтай холбоотойгоор Японы телевизээс Кёкүшюүзан Д.Батбаяраас ярилцлага авсан байна лээ. Үүнээс болж Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюүзан Д.Батбаяр нарын хооронд маргаан хүртэл үүссэн.

-Японоос хоёр гурван телевиз ирчихсэн надаас хүртэл ярилцлага авах гээд гэрийн гадаа ирчихээд шахаад хэцүү байсан. Холоос ирсэн болохоор нь хүндэтгээд яриа өгсөн. Хөрөнгө мөнгө, цаг нараа зарцуулаад ирж байхад нь хүндэтгээд хэд гурван асуултад нь хариулт өглөө. Тэрэн шиг Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаярыг бас шалгаагаад хэцүү байсан учраас байр сууриа илэрхийлсэн байх гэж би таамаглаж байгаа. Д.Батбаяр “Харумафүжиг Таканоивагаас өөрөөс нь уучлал гуйх ёстой” гэсэн байна лээ. Харумафүжи багшаас нь болон Японы сумо бөхийн холбооноос уучлал гуйсан. Өөрөөс нь бол уучлал хүсч байна гэж хэлээгүй. Тэгэхээр түүнийг нь Кёкүшюүзан Д.Батбаяр хэлсэн юм байна гэж ойлгосон. Дүү нараа хүний нутагт хайрлах байтал, тэгж муухайгаар зодсонд шүүмжлэлтэй хандсан байх. Д.Батбаярын энэ үгэнд Асашёорюү Д.Дагвадорж их эмзэг хүлээж авсан байна гэж ойлгосон.

-Та ойрын хугацаанд Япон явах уу. Дүү дээрээ очих уу?

-Очих бодолтой байгаа. Хамгийн гол нь дүүгийн маань бие эрүүл байгаад барилдаад яваасай л гэж хүсч байна. А.Баасандорж тархины доргилт, гавлын ясны цууралт болон баруун чихний гадна сувгийн гэмтэлтэй гэж оношлогдсон. Тийм учраас цаашид эрүүл мэндэд нь санаа зовж байна. Өнөөдрийн энэ гэмтэл ирээдүйд яаж нөлөөлөхийг мэдэхгүй шүү дээ.

-Та хоёр эхээс хэдүүлээ вэ. А.Баасандоржийн аав, ээж нь байдаггүй гэсэн үү?

-А.Баасандорж гурван ах, нэг эгчтэй. Айлын отгон хүү. Найман настай байхад ээж маань өнгөрсөн. Япон руу яваад жил хүрээгүй байхад нь аав нь өнгөрсөн. Түүнээс хойш би аавын нь оронд аав болж яваа хүн. Дүүгээ гэмтэл авсныг анх сонсоод үнэхээр их харамссан. Харумафүжид гомдсон. А.Баасандоржийн эгч нь саяхан төрсөн. Энэ үйл явдлыг сонсоод сэтгэл санаа нь таагүй, хөхний нь сүү нь хүртэл татарчихлаа гэж ярьж байсан.

-Таканоива багадаа ямар хүүхэд байсан вэ?

-Их л ажилсаг хүүхэд байсан даа. Хөдөлмөрч. Ээж маань багадаа өнгөрсөн болохоор гэрийнхээ хоол ундыг хийнэ. Аав, ах нарынхаа хувцсыг угаана. Ангийнхантайгаа их нийцтэй. Тийм л хүүхэд.

Т.Түвшин

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Тэр бямбадорж болил доо. Аврага гэхээр хүн алж болно гээд ойлгоцон юм биш биз дээ Даварсан хулгайч байна
2017/11/23 202.5.196.42
Зочин
Нэр төртэй гээд хүнийг зүй бусаар доромжилж болох уу энэ арай л хэтэрсэн хэрэг байтал тэгээд аврага хүний зөв болсон цаг уу энэ аврагаа өмөөрөөд байгаа хүмүүс өөрсдөө ингүүлсэн бол яаж талжигнах бол
2017/11/18 202.9.43.128
иргэн
дээрхи онош нь л үнэн бол манайхаар гэмт хэрэг шүү дээ. тэднийх яадаг юм бол. манайхан аваргуудаа спортын амжилтыг хүндлэж бахдах нь аргагүй, зөв. харин тэд өв тэгш хүмүүжиж, боловсорсон хүн биш шүү
2017/11/18 66.181.179.121
mglhuu
ter saihan avarga ogoosh hochitod muuhai hiilguullee de
2017/11/17 88.179.32.52
Zochin
Ewii de hurdan hurdan edgeeseedee. Hvniig ingetgel zodoj bdag yamar balmad muuhai ametan be.
2017/11/17 139.5.219.177
зочин
За да. Ер нь бол ах захаа хүндэлж л явах ёстой юм да.Өчигдөргүй өнөөдөр өнөөдөргүй маргааш гэж байдаггүй л юм да. Хэний мөрөн дээр гишгэж хаана яваагаа бодох л хэрэгтэй. Ганц цохилт даахгүй новш
2017/11/17 66.181.160.112
монгол хүн
аврагууд цуглаж суугаад дуудаж авчирахыг бодвол нэг учир байсан биз дээ бид ойлгоогүй байж аль нэгийг буруутгах хэрэг юун
2017/11/17 202.9.40.90
Zochin bna oo
Kharamsaltai.sain sudalj unen moniig olokh kheregtei.
2017/11/17 182.160.6.112
иргэн
Бусдын гавлын ясыг цууртал шилээр цохино гэдэг бол аль ч улсад хүнд гэмт хэрэгт орно. Иймд тэр базргар нүүртэд хуулийн дагуу хатуу шийтгэл үзүүлж сумогоос хөөх хэрэгтэй.
2017/11/17 66.181.178.187
Zochin
Bidniig jaahan bhad ah zahaa h8ndleegui hiniig uhamsartan hurtel saihan noilguulj helj ogdog baijee.odoogiin mgolchuud mongo harhaaraa zan torhon araatan boldog bolj.uhamsargui bna.
2017/11/17 112.255.3.105
БАТ
ИХ АГСАН ДУРАК ГЭСЭЭН. БАС МӨНГӨ НЬ ХАТГАДАГ БИЗ
2017/11/17 92.124.207.226
Amaagiin shuud buruu
Xulduu sumochid idej uuj agsan taviad yavdagaa bolix xeregtei. Mongol xvn xen ni ch barildchixaar l sport shdee ongirood bx yum bxgui
2017/11/17 103.212.116.104
okej
hundeleegui geed hun zodoj baigaa hun , uneheer l uhamsar muutai baina daa. Hundleegui geed Harmafuji, avarga bish blohuu, hundleegui geed gar hulgui blohuu, hundleegui geed eej aav blohuuu. aan.
2017/11/17 66.181.181.48
Ах
Барзайчаад бас их агсан нөхөр байх нь. Хүний нутагт нэгнээ дээрэлхэж ингэж гэмтээж зодож байдаг. Барилдахаа больвол таарна. Талийгч аавынхаа ясыг өндөлзүүлээд муу байна. Маш муу байна.
2017/11/17 103.57.93.159
irgen
ene hun unen yarij bna....er n ch bodooduzhed yag tiimyavdal bolson
2017/11/17 202.9.43.43
Zochin
Ene door bichsen 2 gar yamar pyaldaga malnud vee avarga geed l huniig ingej zodoj hohiroihbyostoi yu!!!! Ta 2 in mgeb zodyulsan bol yah baisan boldooo!!! Naad mal uhamsraa bolij uz!
2017/11/17 66.181.161.4
zochin
saihan avargiin zamd saad bolson teneg batsaan sumogoos ter chigtee zailaasaa
2017/11/17 122.201.24.233
zochin
ah zahaa hundelj chadaagui zoduulchihaad chatsaga tsarailj bgaa batsaanaa omoorood hereg bna uu, Harumafuji tiim ongiroo hun bish, uneheer duu chin hun shig baij chadaagui hohi ni bolj dee,
2017/11/17 122.201.24.233
Зочин
Аварга гээд тал засах ёстой юу тээ, аварга л юм бол жоохон ч гэсэн уужуу байж болохгүй онгирох ёс жаягтай байдаг гэж ойлгохоор юм болсон бна,Ичихгүй хүн алж магадгүй санагдлаа, Ананд хориогүй бол
2017/11/17 202.179.26.16