8o
Улаанбаатар хот
mobile menu

“Олимпийн гудамжны бүх модыг тайрчээ” гэсэн мэдээлэлд тайлбар өглөө

2017-11-17 18:15:00

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 'Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих' төсөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн. Тус Ажлын хэсгээс олон нийтийн сүлжээгээр тархсан “Олимпийн гудамжны бүх модыг тайрчээ” гэсэн мэдээлэлд тайлбар өгсөн байна. 

Гүүрэн гарц нь үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх бөгөөд туслах замын трасст Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна. Үүнээс 107 модыг 10 дугаар сараас эхлэн зөөж, Бээжингийн гудамж, Хот тохижилтын газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг энэ сарын 16-17–ны өдөр тайрч авсан талаар “Хот тохижилтын газар” ОНӨҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав мэдээлэл өгөв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дэс дарааллын талаар хошуу нэмэрлэхэд
Сайхан л төсөл байна. Тэхдээ Замын цагдаагийн уулзвар биш, Төв Шуудангийн уулзвар дээр эхэлж барьсан бол илүү үр өгөөжтэй байсан даа. Хөрөнгө мөнгө ховор шүү дээ
2017/11/18 192.203.204.248
мон хүн
цементэн хот болох юм байна л даа та энарын машин чөлөөтэй явж байвал болоо доо
2017/11/17 202.9.40.90