8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2017-11-18 11:20:48

2017.11.18, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2017.11.18, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.02-17.12
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл