8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-20 08:37:00

09:00 цагт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд Олон Улсын түншлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно. Тус уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн яам, дэлхийн банк, НҮБ-ын монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм.

09:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Монгол Улсад эрдэс баялгаас олж буй орлогыг хойч үедээ үлдээх, баялгийг тогтвортой хуримтлуулах, өсгөн арвижуулах бодлого, тогтолцоог бий болгох, урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг болно.

09:00 цагт Баянгол дүүргийн 20 дугаар сургууль дээр нийслэл, 21 аймгийн 200 бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт болно.

09:20 цагт Шангрилла зочид буудалд нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Улаанбаатар худалдан авалт - 2016” чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, тендерүүдээ хувийн хэвшлийнхэнд санал болгож, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцоно. 

10:00 цагт ЭМЯ дээр Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар уулзалт хийнэ.

10:00 цагт СУИС-ын “Оюутан” театрт зохиолч С.Дашдооровын дурсахуй өдөрлөг болно. 

10:00 цагт АШУҮИСургуулийн гарааны үйлдвэр болох Ходоодны хелико бактерын оношлуурын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Нано мед үйлдвэрийн нээлт болох гэж байна. нээлтэнд БСШУЯ сайд Л.Гантөмөр ЭМСЯны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар хүрэлцэн ирнэ. 

12:00 цагт Монгол улсын Филармони 2016 онд тоглогдох нийт уран бүтээлүүдээ танилцуулна. "Монгол уран бүтээл" төслийн нээлтийн тоглолтын талаар тайлбар хийнэ. 

13:00 цагт Хангарди ордны 14 давхарт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НИТХ, ТББ-тай хамтран “Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох” нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байранд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл