АН-ын ҮЗХ өнөөдөр орой 17 цагаас төрийн ордонд болно. Өнөөдрийн хурлаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг нэн түрүүнд ярилцах байх хэмээн таамаглаж байна. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдын хувьд АН-ын дарга болсоноос хойш анхны албан ёсны ҮЗХ-ны хурал гэдгээрээ онцлог юм. Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтээ Г.Уянга гишүүн өчигдөр өгсөн. Ямартай ч ҮЗХ-ны хурал ширүүхэн болох нь тодорхой юм.