8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэж байна

2017-11-19 14:30:00

Дэлхий нийтээр зам тээврийн осол, эндэгдэлд өртөгсөдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн “Ням” гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын хэмжээнд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдгээрийн дурсгалыг хүндэтгэх” өдрийг дөрөв дэх жилдээ  МБШТөв Гандантэгчэнлин хийд, ЗЦА, НЭМҮТ хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ жилийн арга хэмжээг өнөөдөр “Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор зохион байгуулах бөгөөд үүний хүрээнд:

09:00-11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд Ерөөл хурна.
07:00-22:00 цагт: Гандан дуганд Номын сахиусанд залбирал даатгал хурна.
09:00-11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дуганд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, ЗЦА, НЭМҮТ-ийн удирдлагууд зул өргөж даян дэлхийн амар амгалангийн төлөө залбирал, зан үйл үйлдэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment