8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол ардын намын XXVIII их хурал эхэллээ

2017-11-20 09:47:14

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэллээ. Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд XXVIII Их хуралд төөлөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, хурлын нээлтэд оролцож буй зочдод талархал илэрхийлсэн юм. МАН-ын XXVIII Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын үндсэн дүрмэнд заагдсаны дагуу Монгол Ардын Намын Их хурлыг Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн өвлийн эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр хийе гэж товлосон билээ. Товлосон өдөр өнөөдөр тохиож байна. Ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөд, Их хурлын нээлтэд оролцож буй зочид төлөөлөгчид Та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэлээ. Ийнхүү Монгол Ардын Намын XXVIII Их хурал эхэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
элбэгдоржийн хамсаатан энхболд баяр баданжунай баасанхүү хурц гээд маш их но б/на
2017/11/20 103.57.92.224
ЗОЧИН
энхболдоос өөр хүн хурал даргалах ёстой штээ шударга биш байна энэ асуудалаа хэлэлцмээр байна юманд шударга л байх ёстой
2017/11/20 103.57.92.224
зочин
энхболд их хуралийн даргийн суудалаа өгөөч ээ 60-н тэрбумийн нотой асуудалтай хүн их хуралийг удирдан суух эрх байнаа энэ асуудал нотой шүү хүрэлсүх ээ ерөнхийлөгч Баттулга анхаарал хандуул шударгал
2017/11/20 103.57.92.224
ИХ ХУРАЛИЙН СУУДАЛИЙГ ӨГ ЭНХБОЛДОО
ЭНХБОЛД НАЙМААЧИН ХУРДАН ЗАЙЛААД ӨГ ИХ ХУРАЛИЙН ДАРГААЧ ӨГ ШУДАРГА ЮМ БИШҮҮ НАЙМААЧИН ХҮН ХУРАЛ ДАРГАЛАХ ЭРХ БАЙХГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН Ч ГАДУУР ШУУГИЖ БАЙНА ХҮРЭЛСҮХ АНХААР ЭНЭ АСУУДАЛИЙГ ӨӨРЧИЛӨХ Ё
2017/11/20 103.57.92.224
Bi
МАН-ын төлөөлөгчдөд баяр хүргэхийн ялдамд намын эв нэгдлийг бүрэн хангаж ажиллах хүнээ намын даргаар сонгоорой
2017/11/20 103.242.47.74
Зочин
Намын их хурлын зочид төлөөлөгч нартаа ажлын их амжилт хүсэн ерөөе!
2017/11/20 202.179.31.113