8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягийг хакердаж, мөнгө зээлэхийг завджээ

2017-11-20 12:24:00

“Алдар” спорт хорооны дарга, Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягийг хакердан, МҮОХ-ны нарийн бичиг асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэхийг завдсан байна.

Тухайн үед Г.Өсөхбаяр аваргын фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх хүсэлт явуулжээ. Аварга мессэж бичихдээ АНУ-д байгаа гэсэн ч Канадын Торонто хотын нэрийг бичихэд нь Ж.Отгонцагаанд сэжиг төрсөн байна. Тэрбээр Г.Өсөхбаяр аварга руу ярихад “Алдар” спорт хороон дээрээ ажлаа хийгээд сууж байна” гэжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага нягтлан шалгаж байгаа бөгөөд иргэдийн цахим хаягаар мөнгө гуйж байгаа тохиолдолд тухайн эзэн рүү нь залгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
m
usuxbayar bitgii jyjigle
2017/11/20 202.179.31.121
Зочин
Өсөхбаяр аваргыг доромжлох гэсэн оролдлого үнэмшил муутай, болхи бүдүүлэг зүйл болжээ кккккк
2017/11/20 150.129.143.160
Хакердуулж байхдаа таарсан луйварчин ш дээ
Учрал
2017/11/20 122.201.21.68