8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хүүхэд галд амиа алджээ

2017-11-20 12:43:07

Сонгинохайрхан дүүрэг, Содон хорооллын хойд талын гэр хороололд гал гарч, гурван хүүхэд нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт /2017.11.17/ гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-3 тоотод оршин суух иргэн Э-ийн таван ханатай гэр нь шатаж 5-12 насны гурван хүүхэд нь гарч чадалгүй нас барсан байна.

Галын дуудлага тухайн өдрийн 14.15 цагт Онцгой байдлын шуурхай утсанд ирж, дуудлагаар гал унтраах 26 дугаар ангийнхан ажиллажээ. Гал сөнөөгчид очиход гэр бүрэн шатсан байсан бөгөөд галд нэг айлын гурван хүүхэд өртөж амиа алдсан байжээ. Гал юунаас гарсан, талийгаачид нь гаднаасаа цоожтой байсан уу зэргийг тогтоохоор хэргийг тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл