8o
Улаанбаатар хот
mobile menu

Таканоива А.Баасандорж хуурамч тодорхойлолт гаргуулжээ

2017-11-20 13:37:00

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодож хүнд бэртээсэн талаар Японд дуулиан тарьж байна. Таканоива А.Баасандоржийн гавал цуурч, хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолт гарсан мэдээлэл цацагдсан. Харин сүүлийн үеийн мэдээллээр энэ хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлсэн байна. Учир нь Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандорж нар маргалдсан нь үнэн боловч, пивоны шилээр цохьсон гэдэг нь ор үндэслэлгүй гэсэн байна. Ингэж худлаа мэдээлэл цацах шалтгаан байсан аж.Тодруулбал, Таканохана Ояката удахгүй Сумогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж буй юм байна. Таканохана Ояката нь Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш нь аж. Таканоива А.Баасандоржийн гавал цуурч, хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолтыг багш Таканохана Ояката нь хуурамчаар үйлдүүлсэн нь илэрсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр цацагдсан. Таканохана Ояката нь Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд, дэвжээнийхээ болоод өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийнхүү монгол сүмочдыг ашигласан гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. 

Японы Daily sport japan-ий мэдээллээр Таканоива А.Баасандоржийн онош дээр бичигдсэн гавлын яс хугарсан гэсэн шинж тэмдэг нь тун эргэлзээтэй байгаа аж. Тус оношийг бичсэн бичсэн эмчээс хуулийн байгууллага тодруулга авсан байна. Оношийг бичсэн эмчийн мэдэгдэж буйгаар бол “барилдахад хэвийн” гэсэн онош тавьсан аж. Гэтэл хэд хоногийн дараа Таканоива А.Баасандоржийн гавлын яс хугарсан гэсэн оношийг хараад эмч нар гайхаж хүлээж авсан хэмээн эмч нар мэдүүлэг өгсөн байна. Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тухайн үед байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авна хэмээн мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsedeb
Mi geh nohor Yaponiig tiim sain meddeg yam yy.Bagshtaigaa hybalidaj hyyramch magadlagaa gargyylj nytag negtnee hoolgoh gej jyjiglesen Baasandorj ooroo yaaj hynii nyyr harah yam boldoo.Ybsiin nobshiin
2017/11/21 202.179.26.163
ми
Японд манайхтай адилхан хүнийг хэвлэлээр гүтгэдэггүй. Бас хуурамч тодорхойлолт хэзээ ч гаргадаггүй. Иймд хүн зоддог азгар нүүртийг сумогоос хөө.
2017/11/20 150.129.142.121
m
archaagvi gulug be er xvn shig baij amidari
2017/11/20 202.179.31.121
ИРГЭН
ХҮНИЙ НУТАГТ НЭГНЭЭ ЗОДСОН ТАНХАЙ НОВШИЙГ СҮМОГООС ХӨӨЖ ,ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДРҮҮЛЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ
2017/11/20 150.129.143.160
irgen
baasandorj hulgaichiin ah yu ch medeegui haraagui baij yaponi tvd medeelel ogch ih dovchignoson shuu dee. muu baasnuud mongolin neriig buzarlasan
2017/11/20 202.21.124.130