8o
Улаанбаатар хот
mobile menu

Нам засгаа нэг гарт атгуулъя, дараа нь

2017-11-20 19:13:00

 МАН-ын их хурал эхэллээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн М.Энхболд хариуцлагаа хүлээн даргын суудлаа өгөхөөр болсон тул энэ удаагийн их хурал олны анхаарлын төвд зүй ёсоор ороод буй. Харин дарга сонгох эл хурлаараа жил гаруйхны өмнө хийсэн алдаагаа давтахгүй байхыг 1300 гаруй төлөөлөгчдөд сануулах гэсэн юм.

МАН-ын хувьд 2020 оны сонгуулиар хэрхэхээ энэ хоёр өдөрт шийдэх түүхэн хурлаа хийж байна. Одоо л Ерөнхий сайд, намын даргаа нэг хүний гарт атгуулаад хоёр жилд дорвитойхон, ажиллахгүй бол ирэх УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар эерэг горьдлого тээгээд нэмэргүй болно. Иймээс ч 1300 гаруй их хурлын төлөөлөгчдийн дунд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд намын даргаа өгөөд нам, засгаа нэг гарт атгуулаад үзье. Үнэхээр сонгууль болтол хоёрхон жилийн хугацаанд өөр найдаад явчих хүн нэр дэвшигчид дундаас харагдахгүй байна. Намын дарга, Засгийн газрын тэргүүнээ нэг хүний гарт атгуулаад эв нэгдлээ зангидаад, 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг хангаад явсан нь хамгийн зөв сонголт юм байна гэсэн яриа яваад байгаа юм байна. Үнэхээр ч МАН 2016 оны сонгуулиар олонх болсныхоо дараа хийсэн алдаагаа одоо давтвал уналтын байдалд орох нь гарцаагүй.

Эргэн сануулахад МАН-ын дүрмэнд намын дарга парламентад олонх болвол шууд Ерөнхий сайд болно гээд заачихсан байдаг. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн МАН-ыг олонх болгон сонгож төрийн эрхээ төвшин бариад яв гэсэн ч М.Энхболд илүүд санаархан өөрөө УИХ-ын дарга болж, дүү Д.Эрдэнэбатаа Ерөнхий сайдын сэнтийд суулгаснаар хоёр суудалд “зайдагнасан” хачин нөхцөл байдал үүсч өнөөдрийн хямрал нүүрлээд буй. Иймээс мордохын хазгай болсон дээрх нөхцөл байдлыг энэ удаагийн их хурлаас ахин үүсгэхгүй байх талаар төлөөлөгчид тунгаан буй ажээ. Харин намын даргад өрсөлдөж буйгаа зарлаад буй Д.Хаянхярваа “Би ялалт байгуулвал Ерөнхий сайд болохгүй” гэсэн ярилцлага өгчээ. Ингэхээр Д.Хаянхярваа намын даргаар сонгогдволдээрх нөхцөл байдал давтагдана гэдгийг тов тодорхой хэлчихсэн байгаа юм. Тиймээс нэг гарт зангидагдан алдагдсан эв нэгдлээ эргүүлэн авч, 2020 оныг харсан ажлуудаа хурдтай хийн урагшлахад МАН-д төдийгүй Монгол улсад одоогийн Ерөнхий сайддаа итгэл хүлээлгэхээс өөр сонголт үлдээгүй бөлгөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bold
enhboldiig uls toroos bvr moson zailuul namiig gants alsan hvn
2017/12/08 202.72.245.70
Uur iaah ium
Neg joloog Neg hund daatgaia !!!
2017/11/21 202.21.98.10
иргэн
Тодорхой ш дээ, Хүрэлсүх Намын дарга болно өөр ямар ч сонголт байхгүй. Хэрвээ өөр хүн сонгогдвол энэ намын хувь зая хэцүүднэ
2017/11/21 66.181.169.202
зочин ахмад настан
Энд бичснээр ерөнхий сайд намын дарга болбол энэ хүний гарт намын хувь заяаг даатгаад УИХ д байгаа хэдэн гишүүд маань эв нэгдэллтэй байж нийт гишүүд дэмжигч олон түмнээрээ дэмжүүлж чадвал ялна эс
2017/11/21 202.9.43.116
zaluu
hurelsuh namin darga bolood yuch hiij chadahgui heterhi hudlaa hun
2017/11/20 59.153.114.232