8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадын иргэн харьяатын газраас анхааруулав

2017-11-21 08:29:00

Монгол Улсад зорчиж байгаа болон оршин сууж буй гадаадын иргэд паспорт болон оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох талаах Гадаадын иргэн харьяатын газраас анхааруулж байна. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэгтэй байдаг аж. Ийм энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАТ
ЗАХЫН ЦАГДАА ПАСПОРТ БҮРТГЭЛИЙГ НЬ ШАЛГАХ ЁСТОЙ. ГАДААДАД ТЭГДЭГ Л БИЗ ДЭЭ. ОРОСД БОЛ ӨӨРСДИЙН ИРГЭД НЬ Ч ПАСПОРТАА БИЕДЭЭ АВЧ ЯВДАГ ЦАГДАА НЬ Ч ШАЛГАДАГ
2017/11/21 92.124.205.135