8o
Улаанбаатар хот
mobile menu

Алт олборлогчдын ухсан нүхэнд унаж амиа алджээ

2017-11-21 09:25:44

Төв аймгийн Борнуур суманд Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ийн эзэмшлийн  “Пронтер” загварын ачааны автомашины араас иргэн Э-ийн эзэмшлийн  “Тоёото Нао” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 07:00 цагт  хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 08:10 цагт хүрэлцэн очиж, 00:12 цаг ажиллаж, иргэн Э /37 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт тус аймгийн Тэс сумын харьяат иргэн Т.Баянмөнх /22 настай, эрэгтэй/ хувиараа гар аргаар алт олборлогчдын ухсан 40 орчим метрийн гүн нүхэнд унаж нас барсан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 06:20 цагт /06:35 цагт/ хүлээн авчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл