8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэгийг Их хурал руу оруулахаас татгалзжээ

2017-11-21 11:04:00

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар өнөөдөр намын даргаа тодруулах бөгөөд нэр дэвшигчид нууц санал хураалтаар өрсөлдөж,өдрийн 13:30 цагт шинэ дарга тодрох юм. Шинэ даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус бүлгийн дарга Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөж буй. Харин нэрээ дэвшүүлээд буй Г.Майцэцэг хоёр дахь өдрөө хуралдааныг үүднээс харуулдаж байна. Хамгаалагчид түүнийг мандатгүй гэх шалтгаанаар оруулахаас татгалзсан байна. Өчигдөр ч гэсэн МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг мандатгүй гэсэн шалтгаанаар орж чадаагүй билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
МАН-НАМЫН ЛАЛРУУД ДАНДАА АЙЖ АМЬДРАНА.МАЙЦЭЦЭГЭЭС ИХ АЙЖДЭЭ.
2017/11/21 103.212.118.251