8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-аас Г.Майцэцэгт албан ёсны хариу өгчээ

2017-11-21 13:30:00

Иргэн Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнийг намын их хуралд оролцох мандат өгөөгүйн улмаас нэвтэрч чадахгүй байгаа талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл иргэн Г.Майцэцэгт Монгол Ардын Намаас дараах албан ёсны хариуг өгчээ.Уг албан бичигт “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Монгол Ардын Намын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Монгол Ардын Намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ.

Иргэн Г.Майцэцэг нь Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээр үүрт огт харьяалагддаггүй болохыг үүрийн дарга Д.Цэрэндэжидийн албан бичгээр баталгаажуулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ худалч гар дандаа сенсауи дэгдээж явар юм эрүүл юмуу өвчтэй юмуу
2017/11/22 66.181.181.204