8o
Улаанбаатар хот
mobile menu

Урьдчилсан дүнгээр МАН-ын даргад У.Хүрэлсүх ялалт байгууллаа

2017-11-21 20:16:00

2017.11.21 20.15

МАН-ын 28-р их  хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 16.00 цагийн үед МАН-ын даргыг тодруулах санал хураалт эхэлсэн. Дөнгөж сая санал хураалтын урьдчилсан дүн гарсан байна. МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж,  урьдчилсан дүн мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 63 хувиар ялалт байгуулсан байна. Албан ёсны мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

2017.11.21 16.15

МАН-ын даргад У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар тунаж үлдсэн. Харин дөнгөж сая МАН-ын даргын санал хураалт эхэллээ. 

Ж.Мөнхбат нэрээ татаж У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар тунаж үлдлээ

2017-11-21 15:00

МАН-ын Их хурал хоёр дахь өрдөө хаалттай үргэлжилж байгаа билээ. Яг одоо намын Их хурлаар заалнаас намын даргад нэр дэвшүүлж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас намын даргад нэр дэвшүүлсэн. Харин дөнгөс сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ж.Мөнхбатыг нэрээ татах санал тавилаа. Тун удалгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэрээ татаж У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар тунаж үлдлээ. 

Ж.Мөнхбатыг заалнаас намын даргад  нэр дэвшүүллээ

 

2017-11-21 14:50

МАН-ын Их хурал хоёр дахь өдрийн үдээс хойшхи хуралдаанаар хаалттайгаар дөнгөж сая хуралдаж эхэллээ. Хурал эхлэхтэй зэрэгцэн заалнаас МАН-ын  даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Ингэснээр МАН-ын арга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нартай намын даргад өрсөлдөхөөр болоод байна.

Н.Дэмбэрэл Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдэж, нэрээ татлаа

2017-11-21 14:40

АН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшихээ хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Дөнгөж сая МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нэрээ татахаа мэдэгдлээ. Тэрбээр "МАН-ын даргад нэр дэвшиж буй  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлэн нэрээ татлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
За за, ашгүй эрдэнэ зайлах нь үү. Эд нар тэгээд бас МАН-ы дарга болох уу??
2017/11/21 150.129.143.129
Gaa
Munhbat pyzdachini u gej devshdiin, muu cazinochin pyzda bhgu u.
2017/11/21 112.72.11.111
zochin
Medeej Hvrelsvh sain bn.
2017/11/21 202.55.183.242
я
эд нар мөн ч их шоудахымдаа. Яг энэ араншингаараа төрийн ажилд хандаж байна.
2017/11/21 202.72.245.122
zochin
Boli boli bas l negee kheruul, chadbargyi hkuneer ta nar olon jiliin tuukhtei namaa Hkurelsukh, Menhkbat 2 00r togluulakhgyi bailgyi ard
2017/11/21 66.181.186.63
  • Recent
  • Most Read
  • Most Comment