8o
Улаанбаатар хот
mobile menu

"Салхи" хамтлагийн уран бүтээлчид яаралтай хэвлэлийн бага хурал хийлээ

2017-11-21 16:49:00

Уянга хайрын олон дуугаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зай, сонсогчдыг бий болгож чадсан “Салхи” хамтлаг ирэх бямба гаригт /2017.11.25/ Улаанбаатар паласын концертын их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна. Өнөөдөр хамтлагийн уран бүтээлчид яаралтай хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, тоглолтын цөөн тооны билет үлдсэн ч хуурамч билет худалдаанд гарсан талаар сэрэмжлүүлэх хэвлэлийн бага хурал хийлээ. Хуурамч билет зарсан иргэнийг барьж цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Билет авахыг хүссэн иргэд ticket.mn сайтаас болон 1900-1800 дугаарт захиалан билет авах боломжтой юм байна. Билет аваагүй иргэд www.ticket.mn сайт болон 1900-1800 дугаарт захиалан билет авах юм байна.  Дашрамд дуулгахад тоглолтын тасалбарын 80 хувь нь зарагдсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment