8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол хүн ДАШТ-ээс анх удаа медаль хүртэж, МАН-ын шинэ дарга тодрох өдөр

2017-11-21 19:00:00

Үдэш бүрийн энэ цаг мөчид уншигч та бүхэнтэй учран золгодог“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдөр МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Тун удахгүй МАН-ын Их хурал саналын даргын саналыг дүнг танилцуулах гэж байна. Харин манай хэвлэлийн хуудаснаа өнөөдөр онцолсон үйл явдлын тоймыг хүлээн авна уу.

Б.Хурц: Миний сарын орлого муудчихаад байна. Гэхдээ 20-30 сая төгрөг сард олоод байх шиг байна

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцлоо. Бид түүний ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР Ц.НЯМДОРЖИЙГ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ

  • Ж.Батзандан намайг харангуутаа үсэрч цочоод хажууд суугаад миний гуя руу цохиод “Юу байна аа” гэсэн. Би “Юу байдаг юм. Чи юу гээд балайраад байгаа юм” гэсэн. Тэгсэн урдаас PR ш дээ гэж байна. Дарваганаад байгаарай, ална шүү гэж хэлсэн, үнэн. Ж.Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй юм бэ.
  • Оросууд надад хэлсэн, 49 хувиа зарах нь байна шүү гэж. Надад бас мэдээлэх хүмүүс байна ш дээ. Би оросуудтай уулзалт хийсэн. Би Тагнуулын дарга ш д ээ. Эрдэнэтийн 49 хувь монголд орж ирэх нь чухал биздээ. Орж ирсэн хойно Эрдэнэбилэг нь авна уу, хэн нь авна уу, надад хамаагүй. ... Гэхдээ тэр хувьчлал хийгдсэнээс хойш 49 хувьтай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдтэй уулзаж, дэмжихийг ятгаж явсан. Тэгэхээр хэн авах нь түүнд анхнаасаа хамаатай байсан. Хамгийн гол нь ТЕГ-ын даргад компанийн хувьчлалаар Монгол Улсыг төлөөлж хэлцэл хийх эрх, үүрэг байхгүй. Нэг компанийн менежер мэт ажиллах нь ч зохисгүй.
  •  Нямка ах Эрдэнэтийн шахаагаар 8 тэрбумыг хусдаг. 10 гаруй жилийн өмнөөс л Алтжингийн нөхөр түүнд 30 саяыг өгдөг байснаа хэлдэг.
  • Лу.Болд Хойд Солонгосоос мөнгө луйвардсан .2013 оны хэрэг. Намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн.Дашдэлэг генерэл ч гэсэн 300 мянган ам.долларыг Л.Болд авсан гэж хэлсэн. Прокурорын шатандаа энэ хэрэг замхарсан. Ц.Нямдорж энэ бичгийг мэдчихээд дарсан юм уу, би мэдэхгүй ш дээ.
  • Тагнуулын даргыг ажлаа өгөхөд нь тэнд зохион байгуулалттай авчраад шоу моу хутгаад л. Би байгаагаараа л байсан. Эндээс нэг гишүүн битгий ярь гээд, тэндээс нэг хүн болио гээд л. Тэгээд би инээчихсэн ш дээ. Хажуунаас харахад инээдтэй л байсан. Би Ц.Нямдоржийг сайд болохоороо яадаг вэ гэдэг талаар дүн шинжилгээний юм л хийсэн. Энэ хүн ямар учиртай С.Зоригийн хэрэг рүү дайраад байдаг юм. Тагнуулынхнаас дөрвөн удаа салгаж, ажлын хэсгийн 32 ажилтанг сольсон. Дээр нь сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаад, 15 хүнийг хорьж шалгасан. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай. Наад хүн чинь гарын үсэггүйгээр хүний гараар могой бариулдаг. Би ч хүртэл хэлмэгдэж байсан.
  • АПУ-ийн хувьчлал болоход хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Дамбадаржаад шатаасан байсан. Тэр хэрэг дарагдаад байхгүй болсон. Тэгэхэд Ц.Нямдорж сайд байсан.

БИ НЭГ УДАА Н.АЛТАНХУЯГИЙГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХАД НЬ ӨӨРӨӨ ОЧИЖ УУЛЗСАН. ТА БОЛЬ, ИДЭЖ УУХАА ЗОГСОО

  •       9. Би нэг удаа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь өөрөө очиж уулзсан. Та боль, идэж уухаа зогсоо. Яахаараа АТГ руу дайрч, асуудлыг улс төржүүлдэг юм гэж. Н.Алтанхуяг засрашгүй авлигачин
  • Надад хэн үүрэг өгөх вэ. Ц.Нямдоржоос өөрөөс нь асуу. Над руу дайраад байдаг шалтгаан би үнэнийг хэлчихсэн байхгүй юу. Нэгдүгээрт С.Зоригийг хэрэг. 2т Хятадын тагнуулын асуудал.
  • Дарамтлуулсан хүмүүс гараад ир. Би хэнийг ч дарамтлаагүй. Энэ ардчилсан нийгэмд маньд дарамтлуулах гишүүн байх уу.
  • Би ТЕГ-ын материалыг дарчихаад гарч ирж байгаа юм биш. Эд нар том бүтэцтэй, өөрсдөө мафи байхгүй юу. Эд нар гэж Ц.Нямдорж тэргүүтэй улсууд
  • Сүүлийн хэдэн жил хуулийн байгууллагууд мөрдөн байцааж буй бүх ажлуудаа видеогоор бичиж байна. Миний эмзэглээд байгаа юм гэвэл Ц.Нямдорж тэр ажлын хэсгийг тараах гээд байгаа юм. Би яагаад цэргүүддээ санаа тавьж болдоггүй юм. Тэр ажлын чинь төлөө 200-300 хүн хэдэн жил ямар цалингаар явлаа. Хүмүүсээ хамгаалж чадахгүй дарга гэж юу байх вэ. Би өрөвдөж байна
  • Ж.Батзандан хэдэн жилийн дараа ичих байх. Яах гэж энэ амьтны галын хайч болоод байгаа юм

 14 ХОНОГИЙН ДАРАА ЭД НАР С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ ЗАРЛАЖ ЧАДАХГҮЙ

  • 14 хоногийн дараа эд нар С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Гүйцэд шалгах ёстой. Энэ мөчид зарлавал хүн хэлмэгдэнэ
  • Дамирангийн Энхбатыг хулгайлж авчраагүй, баривчилж авчирсан. Германы тал гаргаж өгсөн. Энэ улсын нууцаас гараагүй хэрэг учраас би ярьмааргүй байна
  • Миний ойлгож буйгаар тэр үед Хууль зүйн сайд нь Ц.Нямдорж, Ерөнхий сайд нь Н.Энхбаяр, Ерөнхийлөгч нь Н.Багабанди гуай байсан. Талийгаач бас хүнд гар байсан шүү. Уучлаарай. Өөрөө тэр чинь элэгний цирозтой байсан юм биш үү. Би тэр үед Монголд байгаагүй. Би Лондонд 10 сар гаран болоод Германд ирээд сар хагас болоод суллагдсан. Германы талд манай өмгөөлөгч ажилласан. Хувь хүнийхээ хувьд би баярлах ёстой. Миний араас санаа зовж байсан Засгийн газрын гишүүд, гадаад яамныханд. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй онгоцонд таарчихсан. Тэгэхэд Ерөнхийлөгч Нью-Йоркоос явж байна гэсэн. Миний хэргийг түдгэлзүүлсэн гэж ойлгосон. 

 ЕРӨНХИЙ САЙД НАМАЙГ ӨӨР ГАЗАР ТОЛГОЙГОО СЭРГЭЭГЭЭД, СТРЕССГҮЙ АЖИЛЛА. МОНГОЛОО ТӨЛӨӨЛ ГЭСЭН

  • Би сэтгэлээрээ баян хүн. Энэ бол Батын Хурцын хувийн юм биш ээ. Манай эхнэр Ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүүгийн охин. Энэ хүнээс өвлөж ирсэн юм байгаа. Манай аав бас хүрлийн үеийн цуглуулгатай байсан юм. 
  • Төр намайг яв гэсэн болохоос би өөрөө явна гээгүй. Төр намайг боль гэвэл би болино. Би ер нь төрөө хүндэлж амьдардаг. Ерөнхий сайд намайг өөр газар толгойгоо сэргээгээд, стрессгүй ажилла. Монголоо төлөөл гэсэн.
  • У.Хүрэлсүх сайд өөрөө ирж уулзсанАраас чинь хүн дагасан уу гэхээр дагасан гэдэг юм. Тэр асуудлаар УИХ-ын тусгай хяналтын дэд хороо хаалттай хурал хийгээд нууцын баталгаа өгсөн. Тэгэхээр ярьж болохгүй.
  • Би олон жил бизнес хийж, олон хүн ажиллууллаа. Нямка ах нэг ч ТҮЦ ажиллуулж үзээгүй.
  • Миний сарын орлого муудчихаад байна. Гэхдээ 20-30 сая төгрөг сард олоод байх шиг байна.
  • Ж.Батзандангийн хоёр ах нь АТГ-т шалгуулж байсан

Ц.НЯМДОРЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЧАВГАНЦЫН ХЭРҮҮЛ ТӨРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА 

  • Ц.Нямдоржийн зохион байгуулсан чавганцын хэрүүл төрийг үнэгүйдүүлж байна
  • С.Зоригийн хэргийг гүйцэтгэгчийн хэмжээнд илрүүлсэн. Энэ хэрэгт оролцсон хоёр хүн нь хэргээ хүлээсэн. Хөндлөнгийн нотлох баримтаар энэ хэрэг шүүх рүү явсан. Энэ хүний ярьж байгаа хоёрхон сэдэв байна. Эрдэнэт, Зоригийн хэрэг. Хоёулаа холбоотой. Надад хардах юм их байна\
  • ТЕГ-ын даргад үүрэг чиглэл өгөхгүй. Аюулгүйн зөвлөлийн гурван дарга бодлогоо л ярьдаг
  • Алдагдсан 45 хуудас материалыг удахгүй нууцын зэрэглэлээс гаргаж болохооргүй болгоно байх Эрдэнэтийн 49 хувийг цаана нь авах сонирхолтой Казахстаны нэг, Хятадын нэг компани байсан
  • Нийтийн сонсгол нь болох ч юм шиг, үгүй ч юм шиг байна. Тийм болохоор би энэ нэвтрүүлэгт орж байгаа
  • Но-той улсууд л нууцтай болохоос... Хууль бус юм хийсэн улсууд л нууцтай байдаг байлгүй дээ. Хууль бус юм хийсэн гурван хүн л орилоод байгаа. Хиймлээр, хөөсөөр намайг муухай харагдуулаад байгаа байхгүй юу. Ярих уу, яахуу гэдэг дээрээ би Ж.Батзандангийн тухай ярих гэж байсан юм

Монгол хүн ДАШТ-ээс анх удаа медаль хүртсэн түүхэн өдөр

1967 оны энэ өдөр Монгол тамирчин дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбат 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртэж, монголын спортын түүхэнд дэлхийн аваргаас анхны медалийг эх орондоо авчирсан түүхтэй.  Ж.Мөнхбат аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна. 

МАН-ын даргыг тодруулах санал хураалт эхэллээ

  • 2017.11.21 16.15
  • МАН-ын даргад У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар тунаж үлдсэн. Харин дөнгөж сая МАН-ын даргын санал хураалт эхэллээ. 

Ж.МӨНХБАТ НЭРЭЭ ТАТАЖ У.ХҮРЭЛСҮХ, Д.ХАЯНХЯРВАА НАР ТУНАЖ ҮЛДЛЭЭ

  • 2017-11-21 15:00
  • МАН-ын Их хурал хоёр дахь өрдөө хаалттай үргэлжилж байгаа билээ. Яг одоо намын Их хурлаар заалнаас намын даргад нэр дэвшүүлж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас намын даргад нэр дэвшүүлсэн. Харин дөнгөс сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ж.Мөнхбатыг нэрээ татах санал тавилаа. Тун удалгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэрээ татаж У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар тунаж үлдлээ. 

Ж.МӨНХБАТЫГ ЗААЛНААС НАМЫН ДАРГАД  НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

  • 2017-11-21 14:50
  • МАН-ын Их хурал хоёр дахь өдрийн үдээс хойшхи хуралдаанаар хаалттайгаар дөнгөж сая хуралдаж эхэллээ. Хурал эхлэхтэй зэрэгцэн заалнаас МАН-ын  даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Ингэснээр МАН-ын арга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нартай намын даргад өрсөлдөхөөр болоод байна.

Н.ДЭМБЭРЭЛ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХЭЭ МЭДЭГДЭЖ, НЭРЭЭ ТАТЛАА

  • 2017-11-21 14:40
  • АН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшихээ хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Дөнгөж сая МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нэрээ татахаа мэдэгдлээ. Тэрбээр "МАН-ын даргад нэр дэвшиж буй  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлэн нэрээ татлаа. 

Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум (ICIJ) оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа

Английн хатан хаан Элизабет, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, АНУ-ын худалдааны сайд Ромс, дуучин Мадонна тэргүүтэй дэлхийн улс төрчид болон урлаг спортын одод, олны танил хүмүүсийн оффшор бүс дэх бизнесийн талаар мэдээлэл гарсан билээ. Принстон, Колумбия их сургууль зэрэг дэлхийн 100 гаруй томоохон их сургууль оффшор компанитай байсан нь ил боллоо. Гленкор зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниуд бас дурдагдлаа.

Харин манай улсаас Бодь Группын УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Баясгалан нарын Бодь групп, Голомт банкны салбар оффшор компани байгуулж байсан байна. Мөн УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хүү Б.Батхишиг, Петровисийн Ж.Оюунгэрэл, УИХ-ын Дэлгэрсайхан, Моннисийн Б.Чулуунбаатар, Б.Баттүшиг, Ч.Энхтайван гээд манай урдаа барьдаг томоохон бизнесмэнүүд оффшор бүстэй холбоотой гэх мэдээлэл дэлгэгдээд байна.

ЭНЭ НЬ ЭХНИЙ 25,000 ОРЧИМ БИЧЛЭГЭЭС ГАРСАН БОЛОВЧ ДАХИАД НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ ГЭНЭ.

Ер нь олон улсын хэмжээнд бизнес хийдэг эсвэл хийхээр төлөвлөж байсан бүх томоохон бизнесмэн, компаниуд оффшор компанитай байсан болж таарлаа. Монголоос дурьдсан нэр ч гэсэн бизнесийн угшилтай манай улсын урдаа барьдаг бизнесүүд байна. Төрөөс төрсөн тэрбумтан харин алга. Цаашид гарах шинэ бичлэгт харин тийм хүн гарч ирэх эсэхийг хэлэх боломж одоогоор алга.

МАН-аас Г.Майцэцэгт албан ёсны хариу өгчээ

Иргэн Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнийг намын их хуралд оролцох мандат өгөөгүйн улмаас нэвтэрч чадахгүй байгаа талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл иргэн Г.Майцэцэгт Монгол Ардын Намаас дараах албан ёсны хариуг өгчээ.Уг албан бичигт “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Монгол Ардын Намын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Монгол Ардын Намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ. Иргэн Г.Майцэцэг нь Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээр үүрт огт харьяалагддаггүй болохыг үүрийн дарга Д.Цэрэндэжидийн албан бичгээр баталгаажуулсан байна.

Тайваньд хулгай хийсэн монгол залууд ял оноожээ

2017 онд манай улсын зургаан иргэн Тайвань улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг нь тус улсын шүүхээс ял сонссон байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн С.А нь тус улсад энэ оны дөрөвдүгээр сард жуулчны журмаар очсон ч энэ хугацаанд халаасны хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Тэрээр гурван удаагийн үйлдлээр нийт 1660 ам.доллартай тэнцэх тайвань доллар хулгайлжээ.Түүнийг цагдаа нар саатуулан шалгаж эхэлсэн байна. Улмаар С.А-д холбогдох хэргийн шүүх хурал саяхан болж, Тайванийн шүүхээс түүнд нэг жил долоон сарын хорих ял оноожээ. Мөн С.А-г 2015, 2016 онд Тайпэй хотын томоохон худалдааны захуудад болсон халаасны хулгайн хэрэгт холбоотой эсэхийг судалж буй юм байна.

Гадаадын иргэн харьяатын газраас анхааруулав

Монгол Улсад зорчиж байгаа болон оршин сууж буй гадаадын иргэд паспорт болон оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох талаах Гадаадын иргэн харьяатын газраас анхааруулж байна. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэгтэй байдаг аж. Ийм энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл