8o
Улаанбаатар хот
mobile menu

АН засагаа унагаах уу

2016-01-20 09:28:00

Ардчилсан нам бужигнаантай байна. Учир нь өчигдөр орой УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрох хуулийн тогтоол өргөн барьлаа. Г.Уянга гишүүний хувьд өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь түүнийг огцруулах нэг шалтгаан болсон талаар  хэлж байсан. Хэдийгээр өнгөрсөн найман сарын хугацаанд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолд гишүүдийн гарын үсэг дутаад байсан  ч өчигдөр уг тогтоолд 20 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад Г.Уянга гишүүн өргөн барьсан. Мөн өнөөдөр ардчилсан намын ҮЗХ хуралдана. Уг хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүний татварыг нэмэх, сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх гэх мэт асуудлыг хэлэлцэх аж. Энэ бол хэдийгээр албан ёсны хэлэлцэх асуудал ч цаана нь ерөнхий сайдыг огцруулж дараагийн ерөнхий сайдын талаар ч хэлэлцэгдэхийг үгүйсгэхгүй. Ардчилсан нам сүүлийн 4 жил эрх барихдаа хэд хэдэн удаа өөрийн засгийн газраа унагаж байсан. Харин энэ удаагийн ерөнхий сайдыг унагах гишүүдийн гарын үсэгт ардчилсан намаас Р.Амаржаргал гишүүн байсан. Түүний хувьд өнгөрсөн жил одоогийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй Ерөнхий сайд болохоор намдаа өрсөлдөж байсан. Тэгэхээр сонгууль болохоос таван сарын өмнө Ардчилсан намаа засгаа унагаах эсэх нь өнөөдрийн хуралдаанаар тодорхой болох юм. Хэрвээ засгаа унагасан тохиолдолд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын дарга З.Энхболд зэрэг хүмүүсийн нэр дэвшигдэж байгаа аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
АН ҮЗХ-ГОО Ч ХУРАЛДУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ. БАТ-ҮҮЛ БААТАР МАНАЙХ НАМ БИШ БОЛСОН ГЭДЭГ ҮНЭН АЖЭЭ. УЛСАА БАРАГ ДАМПУУРУУЛЧИХЛАА. ОДОО ЕС-ЫГ АМАРЖАРГАЛААР СОЛЬЖ ЧАДАХГҮЙ Л ЮМ БОЛ САЙХАНБИЛЭГ НЬ БАЙЖ БАЙГ ДЭЭ.
2016/01/20 103.17.108.42
МОНГОЛ
АН-ЫН БЭЛЭГ ТЭМДЭГИЙН МОРЬ НАРАН ӨӨД,ХАРИН МУ-ЫН СОЁМБЫН МОРЬ ХААШАА ДАВХИАД БАЙНА АА.
2016/01/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment