8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Аминбөх баривчлагдсанаас үүдэж “SouthGobi Resources” компанийн хувьцаа уналаа

2017-11-22 09:22:15

Монголын нүүрсний “SouthGobi Resources” компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг өнгөрсөн сард Хятадад баривчлагдсан талаар мэдээлэл хүргэсэн.  Энэхүү мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэнээс хойш  тус компанийн хувьцаа 13.6 хувиар унаж, хувьцааны үнэлгээ сүүлийн нэг жилийн доод түвшин рүү унажээ. Одоогоор тус компанийн хувьцаа 1.5 хонконг доллароор арилжаалагдаж байгаа талаар “www.scmp.com” сайт мэдээллээ.

 Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг өнгөрсөн Залилангийн хэргээр БНХАУ-ын Ражио хотын хорих ангид саатуулжээ. БНХАУ-д саатуулагдаад буй Б.Аминбөх нь өнгөрсөн 2015 онд тус компанийн гүйцэтгэх захирал болжээ. Мөн энэ оны долоодугаар сараас ТУЗ-ийн даргаар ажиллах болсон гэнэ.

 Өмнөговийн “Овоот Толгой” уурхайд олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компани өнгөрсөн есдүгээр сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 9.74 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хөөе, zochin гуай, бүү балайраад байгаа ч ээ? энэ Б.Аминбөх гэдэг чинь Өвөрмонгол хүн шүү.
иргэн
2017/11/22 43.242.240.198
zochin
Өмнө нь хаана ажиллаж, юу хийж байсан хүн бол. Сая төгсөж ирсэн залуу хүү юм болуу, хүний нутагт баригдах хэцүү дээ
2017/11/22 203.91.119.102