8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-11-22 09:42:40

2017.11.22 өрнийн зурхай 

ХОНЬ (3/21-4/19)

Урьд өдрийн хандлага, харамсалтай нь энэ хандлагаас харвал та зөв дүгнэлт шийдвэр гаргаж чадахгүй бололтой. Онцын шаардлагагүй бол дотны хүмүүсийнхээ ажил хэрэг, амьдралд бүү оролц. Сайнаар бодоход үл ойлголцол, муугаар бодоход болгоомжгүй шийдвэрээсээ болж та бүхий л бүтэлгүйтлийн буруутан болно гэдгийг анхааруулъя.

ҮХЭР (4/20-5/20)

Амьдралын хэцүү байдлаасаа та гарах авъяастай. Танд өнөөдөр мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлэх боломж бий. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Энэ нь хэдхэн өдөр үргэлжилнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр гэнэтийн сайхан бэлэг, баяр хөөр, гайхшрал ирнэ. Сэтгэл татам санал ч ирэх бололтой. Харж явдаг хүнийхээ аливаа саналд хариу өгөхийн өмнө сайтар тунгааж бод. Удирдлагаас ирэх үүрэг даалгаврыг сэтгэл хөдлөлөөр хойшлуулах хэрэггүй л болов уу.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Санхүүгийн байгууллага банктай харилцаа тогтооход сайн. Тэсвэр хатуужил амжилтанд хүрнэ. Удирдлагатайгаа бүү муудалц, тэгвэл нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ. Шинэ албанд шилжих, гэр бүл, үр хүүхдийн хэрэгцээтэй холбоотой санхүүгийн зардал гарна.

АРСЛАН (7/23-8/22)   

Өөдрөг үзэл хаа ч очсон танд тустай байх болно. Ийм байдалтайгаар та хаана ч очсон хүсэн хүлээсэн зочин нь байх болно. Та сэтгэл хөөрөл тэсрэх гэж буй мэт байгаа тул олон нийтийн газар очиж үүнийгээ гадагшлуул.

ОХИН (8/23-9/22)

Эмх замбараагүй өдөр. Төлөвлөгөөт ажлын хугацаа доголдох нь түншүүд хамтран ажиллагсдын үйл ажиллагаанд уялдаа холбоо муу болох магадлал үүсгэнэ. Үүнээс улбаалан таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрвээ та ажил амьдралаа зөв зохицуулж чадвал та барагтай л өвдөхгүй бөх бат байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Харилцаагаа өргөжүүлэх шаардлага гарна. Нийгмийн ажилд оролцоно. Нэг байрандаа байнга бүү суу. Танилын хүрээгээ тэлж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Ойр дотнынхонтойгоо учраа ололцсон хүн хожно. Ингэснээр хувийн амьдралд амжилт гарна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл санаа таагүй өдөр. Ирээдүйд итгэх итгэл суларна. Сэтгэл хямраасан бүх асуудлыг мартах хамгийн сайн арга бол бясалгал хийж, иогоор хичээллэх юм. Энэ нь таныг сэтгэлийн хаттай, ноён нуруутай байхад тусална. Өдөр тутмын ажилдаа хяналт тавь.

НУМ (11/22-12/21)

Маш сайн орлоготой өдөр. Ажлаа зөв хуваарил. Цагийг дэмий өнгөрөөж болохгүй. Хатгаа архагшиж магадгүй. Эмчилгээ удаан, хүнд байх болно. Олон нийтийн газар бүү оч. Саруул ухаан, болгоомжтой зан амьдралд тохиолдох саад тотгорыг тойрон гарахад тусална. Харин гэрт тань хийж дуусгаагүй хэн нэгнийг баярлуулах таатай ажил таныг хүлээж байна.

МАТАР (12/22-1/19)

Шинэ танилууд таныг өөрийн үйл ажиллагаандаа татан оруулж мөнгө хуримтлуулах боломж гарна. Таны хүүхдүүдэд хайр энхрийлэл хэрэгтэй байна. Тэд гэр орон дахь дуугүй захирагдах ёсноос болж шаналж байна. Хүүхдүүддээ найз нөхдөө олоход нь тусал. Үеийнхэнтэй нь нөхөрлүүл.

ХУМХ (1/20-2/18)

Эргэн тойрныхонтойгоо муудалцаж магадгүй. Шаардлага өндөртэй хүмүүс удаан хугацааны, найдвартай нөхөрлөлийг илүүд үздэг. Иймээс тэдний сонирхлыг юм үзсэн хашир хүмүүс татах болно. Зөн билэг тань зөв гэж байсан ч анхны уулзсан хүндээ бүү итгэ.

ЗАГАС (2/19-3/20)

Нэгэн харайлтаар зорилгодоо хүрэх сэтгэл санааны урам зориг ихтэй байна. Илүү зүйлсээсээ ангижрахад таатай. Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо. Хэрэв танд өөрийгөө болон эргэн тойрныхныгоо өөрчлөхөд хүнд байвал хувь заяандаа бүү гутар.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл