8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхийгээс сэргийлэх постууд ажиллаж эхэллээ

2017-11-22 09:44:19

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн  даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхийн вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байна гэж НОБГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл