БНСУ-д манай улсын иргэд ихээр ажиллаж амьдардаг.Манай улсын иргэдтэй холбоотой осол, аваар, гэмт хэргүүд тус улсад цөөнгүй гардаг. Сүүлд гэхэд БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх нэгэн морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал энэ сарын 17-ны өдрийн 22:50 цагийн орчимд тус осол гарсан бөгөөд ослын улмаас мотоцикль унаж явсан, Монгол Улсын иргэн, 18 настай А амь насаа алдсан байна. Харин 20 настай Б толгойдоо хүнд бэртэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Монгол залуу Солонгост ослын улмаас амиа алджээ
2016-01-20 11:56:00