
МАН-ын Их хурал өнөөдөр үргэлжлэн хуралдаж, Бага хурлын гишүүдийг сонгоно. Мөн Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Дүрмээр МАН-ын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Мөн Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломжтой. Их хурлаас өчигдөр МАН-ын даргыг сонгосон бол өнөөдөр Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга тодорно.



