8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэргэжлийн Гагнуурчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2017-11-22 12:56:17

Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, Хасу Мегаватт ХХК-иуд хамтран “Гагнуурчдын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулж байна. Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тус тэмцээнд  Дулааны цахилгаан станц –II, III, IV ТӨХК,  Эрдэнэт, Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК, Хасу Мегаватт ХХК, Оюу Толгой ХХК, Улаанбаатар төмөр зам, Монголын Иргэний Агаарын Тээвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК, Багануурын уурхай ХК, Улаанбаатар болон Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК зэрэг нийт 40-өөд байгууллагын 130 гагнуурчид гагнуурын 4 төрөлд өрсөлдөж байна. Тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл 4 хоног үргэлжилнэ.  Энэ тэмцээний дүнгээр 2018 онд Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын ур чадварын ARC CUP тэмцээнд оролцох шилдгүүдэд эрхийн бичиг гардуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
ИЙМ ТЭМЦЭЭН БАЙНГА ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ....БУСАД МИСС БОЛОН МАШИНЫ УРАЛДААН, ДУУЧИД ШАЛГАРУУЛАХ ЗЭРЭГ ТЭМЦЭЭН ХЭРЭГГҮЙ ШҮҮ ...
2017/11/22 202.55.191.205