8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно

2017-11-22 14:11:00

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос жил бүр өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш зааварлагч нарыг урьж уулын спортын тамирчид, сонирхогчдод мэргэжлийн сургалт явуулдаг.Энэ жил АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд /Bill Glude/ 11 дүгээр сарын 25-ны Бямба гарагт танхимын, 26-ны Ням гарагт дадлага хичээлийг заах юм байна.  Дадлага хичээл Богд ууланд болно.Цасан нурангийн шинжээч, зааварлагч, Alaska Avalanche Specialists компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн. Тэрээр Америкийн цасан нурангийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээс гадна тухайн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд цасан нурангийн тал дээр 35 жилийн мэргэжлийн туршлагатай хүн юм.Уулын спорт сонирхогч хэн бүхэн цасан нурангийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар мэргэжлийн сургагч багш ирж байгаа нь туршлага судлах үнэтэй сургалт болох юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл