8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан тэрбумын Б.Баярмагнай МАН-ын ЕНБД-д өрсөлдөх хүсэлтээ хүргүүлжээ

2017-11-22 16:00:38

МАН-ын Их хурал өнөөдөр үргэлжлэн хуралдаж, Бага хурлын гишүүдийг сонгоно. Мөн Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Дүрмээр МАН-ын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Мөн Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломжтой.  Их хурлаас өчигдөр МАН-ын даргыг сонгосон бол өнөөдөр Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга тодорно. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон Их хурлын төлөөлөгч Б.Баярмагнай нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна. Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээллээр одоогийн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг улираана гэсэн мэдээллийг өглөө. Их хурлын төлөөлөгч Б.Баярмагнайн хувьд СБД-ийн Засаг дарга байхдаа 6 тэрбумын хэрэгт холбогдож байсан.  Түүний талаар 6 тэрбумын талаар Сэлбэ голоо сэргээх иргэний хөдөлгөөний ахлагч Х.Түмэндэмбэрэл ийн бичсэн байсан билээ. 


Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа Б.Баярмагнай 2011 оны 08 сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулж гардан хийх үүрэг хүлээж байсан. Тухайн үедээ  буюу 2012 онд Сэлбэ гол орчмыг  “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн ард иргэдийн тархийг угааж, их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг 2 үе шаттайгаар тохижуулна гэж 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж 2012 онд авч байсан. Гэтэл 5 жилийн дараа өнөөдөр Улаанбаатарчууд Сэлбэ гол ч үгүй болчихсон, хэсэгхэн талбай цементлэж, нилээд газрыг сандайчиж, шороо овоолсон дүр зургийг л харж байна. Бүхэл бүтэн голыг алга болгоно гэдэг байгаль орчны эсрэг ноцтой гэм хэрэг мөн биз?!
Б.Баярмагнайгийн зохиосон үлгэрээр бол хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлсэн байх ёстой. Хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг шүүрүүлэх байгууламжаар сороод 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургаар Сэлбэ гол руу нийлүүлснээр урсгал тунгалаг гол харж баясах ёстой байлаа. Үүнээс гадна орчныг нь цогцоор тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, даланг 3 метрийн урттай чулуун баганууд, үндэсний онцлог шингээсэн хээ угалз бүхий төмөр хашлагаар хашна гэжээ. Бас усны толио үүсгэх 8 ширхэг халиагуурр хийж, 2 хэсэгт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгох байгууламж их л сайхан үлгэрүүд ярьж байж 6 тэрбум төгрөгийг төвөггүй салгасан байдаг. Дээр нь тооцоо, судалгаа, зураг төслийн мөнгө гээд нийслэл, дүүргийн төсвөөс ахин 2 тэрбум төгрөг авсан аж.Тойргоос сонгогдсон Сү.Батболд нь хүч нэмж УИХ-ын гишүүнд олгодог 1 тэрбум төгрөгөө хандивласан гэдэг юм.
Нээлтийг сүр бараатай хийж, эхний хэд хоногт өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан “их бүтээн байгуулалт” өрнөж буй мэт дүр зураг үзүүлээд тэгсгээд чимээ намжин, ажил алдарчээ. Гүйцэтгэгч  “Норбу” компанийн гүйцэтгэх Г.Батмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайх 2 тэрбум төгрөгийн төсөв, 270 сая төгрөгийн цалингийн фондтойгоор энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн” гэжээ. Батлуулсан 6 тэрбум, нийслэл, дүүргээс авсан 2 тэрбум, УИХ-ын гишүүнээсээ авсан 1 тэрбум гээд тооцохоор Б.Баярмагнайгаас “Бусад мөнгийг нь хаашаа хийчихэв? гэж эрхгүй асуумаар болно. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Лхагважав тухайн үед нь ”350 метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр ухсан болоод зогссон байгаа” гэхээс өөр мэдээлэл өгч чадахгүй сууж байжээ.


Хөрөнгө мөнгөний томоохон будлианд орооцолдсон Б.Баярмагнай хүн хэрээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүйн үлгэрээр одоо жаран тэрбумын бүлэглэлээр дэмжүүлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох санаа агуулж яваа аж. Энэ хүн монголын улс төрийн ууган намын дотоод ажлыг удирдаж, авч явж амжих уу гэдгийг улс төрийн намтраас нь харъя.
Б.Баярмагнай МАН-ын Оюутны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, 2008 онд НИХТ-д сонгогдож, 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон. 2012 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болсон ч хуралдаа нэг ч удаа суугаагүй байна. Б.Баярмагнай НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдохдоо 100 айл орчмын барилгын дэлгүүрүүдийг хотоос нүүлгэх амлалт өгсөн нь биелээгүй. Одоо ч иргэд нь нэхэл дагал болсоор байдаг.Ийм хүн МАН-ын ЕНБД болох уу.
 
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сү.Батболдийн хүн.Залуу хүн байж маш их худал ярьж худлаа амалдаг.Хамгийн бохир залуу.Ийм хүэиыг сонгож болохгүй шүү.Бузар амьтан.Намын нэрээр маш их мөнгө идсэн залуу.Шууд зайлуул.Худлаа их ярьна
2017/11/23 202.9.43.18
УБ-чууд
сонгоо сонго тэгээд нэг тийшээ болог цаашаа
2017/11/22 202.21.117.122
м
Энэ талаар өөрөө юу гэж ярихыг нь сонсмоор байна.
2017/11/22 66.181.176.173