8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгууль: “Монос” групп МАН-д 45 сая, АН-д 30 сая төгрөг хандивлажээ

2017-11-23 08:52:42

Иргэд, аж ахуйн нэгжүүд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон хоёр намд нийт 13.3 тэрбум төгрөгийн хандив өгсөнийг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Үндэсний аудитын газар  Сонгуулийн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчийн хандивын зардлыг 90 хоногийн дотор хянаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланд хийсэн хяналтын мэдээллийг Үндэсний аудитын газраас зарласан байна. Тодруулбал, Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшсэн С.Ганбаатар  5.5 мянган иргэн 8.6 тэрбум төгрөгийг иргэд хандивласан байна. Нэр дэвшсэн Х.Баттулгад 1643 иргэн, 18 аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөг хандивласан нь хамгийн өндөр дүн болсон байна.

Харин МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдод 1436 иргэн, 17 компани 2.8 тэрбум төгрөгийн хандив өгсөн бол МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт 2476 иргэн, хоёр компаниас 2.85 тэрбум төгрөгийн хандив өгчээ. Компаниудаас цугласан хандивыг харвал “Талх чихэр”, “Нүүдэл” зэрэг компаниуд зөвхөн Ардчилсан намын нэр дэвшигчид охин компани тус бүрээсээ хандив өгсөн байна.


Мөн  “MCS” групп зөвхөн МАН-аас нэр дэвшигчид хоёр охин компаниасаа хандив өгчээМөн үүнээс гадна  АН, МАН-ын нэр дэвшигчдэд хоёуланд “Монос” групп хандив өгсөн байна. Тус групп охин компани бүрийнхээ нэрээр 15 сая төгрөг хандив өгсөн бөгөөд ингэснээр МАН-ын дарга М.Энхболдод 45 сая төгрөг, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгад 30 сая төгрөг хандивлажээ. Монос группийн охин компани болох Монос хүнс, Монос фарм, Монос косметик тус бүр 15 сая төгрөг нийт 45 сая төгрөгийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хандивлажээ.


Мөн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад Монос Улаанбаатар, Моносфарм трейд тус бүр 15 сая төгрөг буюу нийт 30 сая төгрөгийг хандивласан байна.
Нийт дүнг нэгтгэвэл МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод –  2 тэрбум 807 сая
     АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад – 3 тэрбум 525 сая
     МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт – 2 тэрбум 857 сая төгрөгийн хандив тус тус өгчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
60terbym shaxaa Nyamka
Haha saya xandiwaa terbym bolj tenderdne
2017/11/25 202.179.24.15
Өөнтөгч-1
Хуулинд зааснаас илүү хандив өгсөн иргэд, аж ахуйн нэгжид , авсан намд нь хариуцлага тооцвол шалгасны утга гарна шүү.
2017/11/24 135.23.229.57
Өөнтөгч
Мөнгө төгрөгийг нь гайхуулж бичээд яах вэ. Хуулинд чинь юу гэж заасан, түүнийг зөрчсөн үү, үгүй юу гэдэг нь л чухал биз дээ.
2017/11/24 135.23.229.57
zochin
monosin hogtson shudet baliar chavgants yostoi sejigiin avgai
2017/11/23 27.123.212.131
zochin
monosin yajgii eruutei avgaigiin zarj bga buh emuud hulhi uym bn le shd tegeed gadnaas amin dem oruuluulahgui gantsaaeaa emiin importig atgahaa boluoch
2017/11/23 27.123.212.131
Нэргүй
Эмийн худалдаа, ипорт, эм үйлдвэрлэл, эмийн сугалт судалгаа гэх мэтээр эмтэй холбоотой юу л байна тэр бүхнийг нэг гэр бүл хийж бүх ард түмний эрүүл мэнд ганц гэр бүлд барьцаалагдчихаад байна.
2017/11/23 112.72.15.198
ҮҮЛЭНБААТАР
ЭРДЭНЭЧИМЭГ АН-Г ЁСТОЙ НЭГ АЛСАН ДАА.ОРДОН ДОТОР ТАМХИ ТАТАЖ,АРХИ УУЖ БГААД ХУУЛЬ ЧИХДЭГ АВГАЙ.
2017/11/23 103.212.118.251
Батүүл
Аль болохоор МАНАНтуулж байгаад хүн малын эмийг атгах нь л чухал. Сонгуулийн өмнө Хүрэлбаатар хорт хавдрыг эмчлэх арга нээсэн тухай өөрийгөө баахан хөөргөсөн. Хүн малын өвчин дэлгэрэх тусам орлого нэм
2017/11/23 202.9.40.146
т
Яг үнэндээ Моносын шаамий Эрдэнэчимэг авгай, офшор Баярцогт хуужаа хоёр өнгөрсөн сонгуульд АН-ын нэр хүндийг ард түмний дунд навс унагаж ялагдуулсан шдээ. Энэ 2-ыг АН хөөгөөгүй цагт цаашид ч ялагдана
2017/11/23 66.181.176.173