8o
Улаанбаатар хот
mobile menu

Архивын ерөнхий газраас мэдээлэл хийнэ

2017-11-23 08:56:00

09.00 Монголын банкны холбооноос “Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум зохион байгуулна. “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдвийн дор чуулах тус форум  'Бэст Вэстерн Примьер Туушин' зочид буудалд болно.

09:00 'Шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье' сүрьеэгийн үндэсний сургалт чуулган 'Blue sky' төвийн 3 давхрын DIAMOND хурлын танхимд болно.

09.30 Ус, цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэн, Япон улсын Нагояа их Сургууль, Их Британийн Оксфордын их сургууль, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй 'Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл' мэдлэг солилцох чуулган Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.

10.00 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
 

10:00 Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилттэй Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллана.

10:00 С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойн хурал 10.00 цагааас Хүүхдийн төв номын сангийн Боловсрол хөгжлийн их танхимд эхэлнэ. 14.30 цаг хүртэл үргэлжилнэ. 

10:00 Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөх санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын 6 давхрын хурлын танхимд болно. 

11.00 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.

11:00 Бага насны хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно бус өртүүлэхгүй байхын тулд хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ? Нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга барил, олон улсын сайн туршлага нэвтрүүлж буй талаарх танилцуулга 5-р цэцэрлэгийн байранд болно.  /Хангарьд ордны баруун талд/.

11:00 Монголын Үндэсний музейн  үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах “Сэтгүүлчдэд нээлттэй музей” арга хэмжээг Монголын Үндэсний музейд зохион байгуулна.

11:00 'Монголын театрын дээд боловсол-60' үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийнэ. 

12.00 Нээлттэй нийгэм форум, Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөгөөнд оролцсон төсвийн чиглэлээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд аймаг, нийслэл, дүүргүүдийн орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалтын ил тод байдал, Шилэн дансны хуулийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно. 

12:00 МҮОНРТ-ийн Нээлттэй хаалганы өдөрлөг МҮОНРТ-ийн төв байранд болно.

12:00 'Монголын театрын дээд боловсол-60' номын нээлт Монголын театрын музейд болно.

13.00  МЗХ-ны 'Залуус' танхимд 'Хөдөлмөр нэмье' хөдөлмөрийн яармаг болно. Яармагт 30 гаруй байгууллага оролцож, оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна.Мөн МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоо баримт, судалгааг танилцуулна. 

14.00 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтын бүрэлдэхүүнд сайдын зөвлөхүүд, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, УУХҮЯ-ны газрын дарга нар, АМГТГ-ын дарга, дэд дарга нар багтжээ. Уулзалт Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд /3 давхарт/ болно.

14:30 цагт: “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сургалт, хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл