8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 21 хонож байна

2017-11-23 09:59:00

Дорноговь аймгийн Замын-үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болж 20 хоног боллоо. Охины алга болсон талаарх мэдээлэл 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүн холбогдох эргүүл харуулын маршрутуудаар байх ёстой бүх газруудаар 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ч ямар нэгэн сэжүүр гарахгүй байгаа юм. Харин ар гэрийнхэн хөдөө орон нутгийн айлуудаар хайж байгаа талаар охины ээж мэдээлэл өглөө. Иймд, иргэн та охиныг эрэн хайх ажиллагаанд хувь нэмрээ оруулж, охиныг харж үзсэн бол 70527102 утсаар мэдээлэл өгнө үү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsagdaa
Mongoliin tsagdaa ymar baigaa ni haragdaj bgaz de
2017/11/23 66.181.161.74