8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарсан гэх дүгнэлт гарчээ

2017-11-23 10:54:00

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт буюу 'Кино үйлдвэр"-ийн баруун хойно байрлах 204 дүгээр байрны найман давхарт гадна пасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан осол 14 хоногийн өмнө гарсан юм. 

Гурав нь газар дээрээ нас барж, нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэх замдаа амьсгал хураасан харамсалтай хэргийн учир шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой байсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ.  Уг нь бол өндөрт гарч хийх дулаалгын ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхдээ Барилгын хөгжлийн төвөөс тусгай зөвшөөрөл авах журамтай байдаг. Гэтэл дээрх тохиолдолд тусгай зөвшөөрөл аваагүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Дөрвөн хүн өндөр барилгаас унаж, осолдсон энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн  II хэлтсийн байцаагчид эрүү үүсгэн шалгаж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment