8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: Том түрийвчтэй нь эдгээр хороодод орж байна

2017-11-23 11:57:46

УИХ-ын өнөөдрийн  чуулганаар  Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг гишүүд хэлэлцэж, баталлаа. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн тав байсныг долоо болгож, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулсэн байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд олон жил гишүүн байсан тулхтай гишүүн хэрэгтэй. Хараад байхад том түрийвчтэй нь эдгээр хороодод орж байна. Чухал дэд хорооныхоо асуудлыг зохицуулмаар юм. Бид УИХ-ын гишүүнтэй холбоотой чухал асуудлыг шийддэг. Одоо нэг гишүүн шүүх дээр асуудалтай байгаа. Шийдэж чадахгүй бол Монголын төр яаж цэвэр тунгалаг байх билээ. Энэ гурван дэд хороонд орохын тулд гишүүд хоорондоо өрсөлддөг болсон байна. Яах гэж улайран зүтгээд байгаа юм бэ?Монголын төрд итгэх итгэлийг бий болгохын төлөө л энэ гурван дэд хороо ажиллах ёстой. 2020 он болохоор шударга хүмүүс болчихно. Цаашид дэд хорооны гишүүнийг өөрчлөхөөр бол ёс зүйгээр өөрийгөө баталгаажуулсан хүнээ тавих хэрэгтэй” гэсэн саналыг хэллээ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
МАН ЫН 28 ХУРАЛ СҮРЖИН ЭХЭЛЖ ОЛОН ХОНОГ ХУРАЛДСАН БОЛОВЧ ЭЦСИЙН ДҮНДЭЭ ЯГ ХЭВЭЭРЭЭ ХУУЧИНСАГ УНТАА БАЙДАЛД БОЛЖ ӨНГӨРӨВ ХҮРЭЛСҮХ ОФШОРЧДЫГ ОЛИГАРХУУДЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ ОЛНЫ ИТГЭЛ АЛДРАВ
2017/11/24 202.179.31.85
иргэн
АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХАР ГАЙГААС БОЛОЖ МӨНГӨӨР БҮХ ЮМЫГ ШИЙДДЭГ БОЛСООН
2017/11/23 202.9.42.75
zochin
UIX n gishuudee DABAASUREN buu hkeruul uusgeechee, ter ERCHIMKHICHNII salbar chini unaad odoo hkeldeekh ayultai shuu, zugeer TV eer yrikh
2017/11/23 103.229.122.202