8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу этгээд машин хулгайлсан хэрэг гарчээ

2017-11-23 13:41:57

Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны зургаан давхарт байрлуулсан хяналтын камер хулгайлагдсан хэрэг өчигдөр гарсан байна. Эл хэргийг  Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 40 настай эрэгтэй Б нь согтуу үедээ үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага олж илрүүлэн шалгаж байгаа аж.  

Мөн иргэн А нь согтуу үедээ Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянхошууны тойргийн автобусны буудал дээр иргэн А “Honda Fit” маркийн машинаа асаалттай орхиод түр буусан хойгуур нь хулгайлсан хэрэг гарчээ. Хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл