8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна

2017-11-23 14:21:57

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 11 сарын 23-ны өдрийн 39 дүгээр хуралдаан Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд НИТХ-д  өнөөдөр өргөн барина.

Мөн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмч хувьчлалын 2017 оны дүн, 2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл