4o
Улаанбаатар хот
mobile menu

Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

2017-11-23 14:46:16

Манай улсад сүрьеэ ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нас баралт тулгамдсан асуудал болж байна. Иймд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр олон тулгамдсан асуудлыг “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ сургалт хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж байна. 

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, ХӨСҮТ захирал Д.Нямхүү, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Хэлэлцүүлэг нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр буюу өнөөдөр “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, Монгол улс дахь сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааны үр дүн, цаашид авах арга хэмжээ”, Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гуравдах удаагийн үндэсний тандалт судалгааны үр дүн зөвлөмж”,  Сүрьеэ өвчний улмаас хувь хүн, өрх гэр бүлд учирч буй санхүүгийн дарамт судалгааны урьдчилсан дүн”, “Ерөнхий боловсролын сургуулын сургуульд гарч буй сүрьеэгийн дэгдэлт, цаашид авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэж байна.

2016 оны байдлаар Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравдугаарт орж байна. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 5 жилийн байдлаар 10000 хүн амд ноогдох сүрьеэгийн тохиолдлын түвшин дунджаар 14,1 байна. Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст ижил тархалттай байгаа ч 15-24, 25-34, мөн 65 –аас дээш насны дунд өвчлөл илүү өндөр байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь 3 жилийн дунджаар 10,6 хувь, 2016 онд 12,8 хувь болж өссөн байгаа нь анхаарал татсан асудулын нэг болоод байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 133