8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн улс орнуудын чадварын жагсаалтыг манай улс Венесуэл улстай хамт сүүл мушгилаа

2017-11-24 08:29:10

Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форумаас жил тутам гаргадаг уламжлалт “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс-2017 тайлангаа хэдэн сарын өмнө гаргасан. Тус судалгаанл нийтдаа 136 орон оролцсон бөгөөд Испани улс хоёр дахь удаагаа тэргүүлж, дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн хүчирхэг улсаад нэрлэгдээд байгаа. “Аялал жуулчлалын өрөлдөх чадварын индекс-2017-д аялал жуулчлалын үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн орчин гэх мэт 12 шалгуураар шалгаруулдаг. 136 орон өрсөлдсөнөөс манай улс 3,31 оноотойгоор энэ жил 102-т бичигдсэн. Өнгөрсөн жилийн хувьд 3,3 оноо авч 141 улсаас 99-т бичигдсэн. 
MD Олон улсын өрсөлдөх чадварын судалгааны байгууллага “Дэлхийн улс орнуудын чадварын жагсаалт-2017” судалгааны тайланг олон нийтэд танилцуулсан байна. 
“Дэлхийн улс орнуудын чадварын жагсаалтыг гурван үндсэн шалгуураар тодорхойлдог. Тодруулбал, 

 “Хөрөнгө оруулалт ба хөгжил”,
 “Анхаарал татах байдал”, 
 “бэлэн байдал” гэсэн гурван шалгуураар улс орнуудын чадварын жагсаалтыг гаргадаг. 

Манай улс энэ жилийн хувьд 63 улс судалгаанд хамрагдсанаар 62 буюу сүүлээсээ хоёр дугаар байранд орсон байна. Манай Монгол Улсын дараа буюу 63-т Өмнөд Америк тивийн Венесуэл Улс оржээ. Манай улсын дараа жагссан Өмнөд Америк тивийн Венесуэл Улсын хувьд 33,221,865 орчим хүн амтай, 916.445 км2 (353,841 хавтгай дөрвөлжин миль) газар нутаг хамардаг. Венесуэл нь төв болон зүүн Ориноко голын бэлчир дэх өргөн хүрээтэй Лос Лланос тал болон Карибын тэнгисийн эрэг дамжуулан, Амазоны сав газрын өмнөд хэсэг, халуун орны ой, баруун Андын нуруунаас эхлээд амьдрах орчин нь маш баялаг биологийн төрөл зүйлүүд байдаг гэж үздэг. Венесуэл нь 23 мужийн бүрдсэн холбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс юм.
Ажилгүйдэл болон инфляцийн түвшнээр тооцож гаргадаг "Ядуурал хамгийн их нүүрлэсэн улсын индекс"-ийг Венесуэл улс энэ жил  гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн газрын тосны үнэ доогуур байгаагийн улмаас иргэдийн хүнс хомсдож эмнэлгүүдэд эм, эмийн бэлдмэлийн хүрэлцээ багасч хүндрэл үүссэн байна. 
Ядуурлын индекс: 70%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 62.2%
Ажилгүйдэл: 7.8%

Монгол Улс 

“Хөрөнгө оруулалт ба хөгжил”-өөрөө 54 дүгээрт, 
“Анхаарал татах байдал”-аар 60 дугаарт, 
“Бэлэн байдал”-аар 56 дугаар байранд орж нийлбэр дүнгээрээ сүүлээсээ хоёр дугаар байранд жагссан байна. 
 

“Хөрөнгө оруулалт ба хөгжил” гэсэн шалгуур үзүүлэлтээрээ манай улс 63 улсаас 54-р байранд жагссан байна. Манай улсын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт багасаж, манай улсад итгэх итгэл буурсантай холбоотойгоор тус үнэлгээг гаргасан байна. Мөн хөгжил хэсгээрээ манай улс мөн л хойгуур байр эзэлж байгаа бөгөөд энэ нь сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудалаас шалтгаалсан байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hairanch Mongol mini!!!
Mongoloon aldsan baramnuudiig atgaal har mangas ni zalgih boltygai!!!
2017/11/25 148.60.92.223
Зочин
Тэргүүн байр эзэлсэн гэж сонсоод ОМОГШИЖ байна.
2017/11/25 202.9.41.50
ХҮ
Хойноос нь байр эзлүүлдэг болъё. Тэрггүн байр эзэлсэн гэх сайха шүү дээ...
2017/11/24 124.158.109.140
уруудсан монгол
Хөгжил зогсонги бэлэн байдал алдагдсан хөрөнгө оруулалт зогссон.ажилгүй хүний тоо 34%өссөн уруудаж яваа монгол.үнэн биз.
2017/11/24 103.57.94.177
зочин
МАН Засгийн эрхэнд гараад 2 жил боллоо. Улс орны эдийн хөгжлийг улам хойшоо чангаасан хэвээрээ байх юм.Энэ коммунист угшилтай намыг тараах хэрэгтэй
2017/11/24 202.179.25.135
зочин
Яг үнэн нь бол:намдаа биш,намын нэр барьж намд шургалсан,төрийн дээр гарч суусан намын луйварчидаас болж байгаа юм,тэхдээ одоо байдал өөр болно гэдэгт эргэлзэх хэрэггүй,
2017/11/24 103.57.94.34
харамсаж байна
ИХ баялагтай, ард түмэн нь сэргэлэн монголчууд авлигачдын нэгдэл болсон АН, МАН ын гайгаар дэлхийд сүүл мушгиж байна. МОНГОЛчууд ч ингэж доройтох ёсгүй л улсдаа. ЭНЭ АН, МАН ыг төрөөс зайлуулж байж л
2017/11/24 66.181.177.17