МАН-ын XXVIII Их хурал дөрвөн өдөр үргэлжлэн хуралдаж өчигдөр өндөрлөлөө. Их хурлаар МАН-ын шинэ даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогдож, 1308 төлөөлөгчдийн санал хураалтаар Бага хурлын 369 гишүүнийг батламжилсан юм. Улмаар Бага хурлаар МАН-ын генсекийн томилгоог хэлэлцэнэ. МАН-ын генсект Б.Баярсайхан, Д.Амарбаясгалан нарыг дэвшүүлсэн юм. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74,5 хувийн саналаар улиран сонгогдсон юм.
Д.Амарбаясгалан ЕНБД-аар улиран сонгогдлоо
2017-11-24 09:10:00