8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-11-24 09:47:22

Үхэр - (4/20-5/20) 

Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Учир нь энэ өдөр ганцаарчлан, бие дааж, анхаарлаа төвлөрүүлж ажиллахад амжилттай байна. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, түүнийхээ талаар шүүмжилсэн аястай хандлага гаргах, зарим үйлдэл нь таалагдахгүй байгааг хэлэх нь хэрүүл маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна. 

Ихэр - (5/21-6/21) 

Энэ өдрийн үдээс хойш холбоотон болон ажил хийхэд тохиромжгүй. Хайр дурлал садаа болно. Энэ өдөр бүтэлгүй маргаан бий. Хардалт сэрдэлтээр дүүрэн байж бүхнийг илчлэхийг хүснэ. Найз нөхдийн чин сэтгэлийн яриа таны хөрсөн зүрхийг бүлээцүүлэх болно. Ажлын ачаалал их байх тул амрах цаг олдохгүй. Өр тавих, хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй. Бусадтай харьцах харьцаагаа эмх цэгцтэй, ажил хэрэгч байлгаж чадвал шинэ ажил хэргийн хамтрагчийг олж чадна. 

Мэлхий - (6/22-7/22) 

Банкны хүү эсвэл урьдын зээлээ буцаан авч материаллаг асуудлынхаа нэг хэсгийг шийдвэрлэж чадна. Амьдралын эрч хүч туйлын доогуур түвшинд байх, тиймээс хамтрагч, удирдлагатайгаа хийсэн яриа хэлцэл хүндрэлтэй байна. Ямарваа нэгэн ажил ихээхэн чармайлт шаардах боловч үр дүн нь гаргасан хүч хөдөлмөртэй дүйж чадахгүй. Өдөөн хатгалтад автахгүй, амлалтад найдах хэрэггүй. Удаан хүсч байсан зүйлээ худалдан авахад тохиромжтой. 

Арслан - (7/23-8/22) 

Сарын эцсээр арилжаа наймаанд явахад амжилттай байна. Шаардлагатай холбоо харилцаа тогтоогоод зогсохгүй муугүй материаллаг орлого авч ирнэ. Олсон орлогоо оны эцэс хүртэл хадгал. Тэр үед таны зарлага орлогоосоо ихээхэн давах болно. Хайр дурлал, романтик байдал энэ өдрийн уур амьсгалыг гэрэлтүүлнэ. 

Охин - (8/23-9/22) 

Энэ өдөр ачаалал ихтэй, уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Сексийн ба хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг, амьдралын тухай ойлголттой бөгөөд таны хайрт энэ сонирхлыг чинь хуваалцдаг байлгахыг хичээ. Өнөөдөр энэ ордны өсвөр насныхан хэрвээ шалгалт өгвөл түүнд амжилттай байх болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Жинлүүрийн  уран бүтээлч үйл ажиллагааны хүсэл  эрмэлзлэл сэрнэ. Гэвч жижиг, аахар шаахар зүйлүүдэд ч бууж өгөхгүй гэсэн таны хүслээс болж гэр бүлийн харьцаа хүйтэрнэ. Та томоохон цар хүрээтэй ажил руу орно. Энэ нь хийсвэр сэтгэлгээ болон бүтээлч байдал шаардагдах нь гарцаагүй юм. Янз бүрийн гэнэтийн таатай бас тийм ч таатай бус зүйлээр дүүрэн байна. Юунаас ч айсны хэрэггүй орчинд тань тохирох таатай нөхцөл байдал үүснэ. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол ханийнхаа үгийг сонс. 

Хилэнц - (10/23-11/21) 

Цаашдын хувь заяагаа олон талаас нь шийдүүлэх гэсний хэрэггүй. Учир нь таны хувь тавилангаар хүн амьдрахгүй. Харин өөрийн гэсэн бодолтой байж асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчим өөрчлөгдөж болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Хэсэгхэн зуур амарснаар өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно. Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил. 

Нум - (11/22-12/21) 

Боловсролын салбарт албан тушаал дэвших сайхан боломж байна. Олон нийтийн өмнө үг хэлэх лекц унших нь нэр хүндийг тань өсгөнө. Гэр бүлийнхэндээ ихээхэн итгэл найдвар төрүүлсэнээр та дэмий зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлсхийж чадна. Учир нь тэдгээр зүйлс бухимдах асуудал биш байсан нь танд ил болно. Од гариг хамтрагчаа зөв сонгохыг зөвлөж байна. Энэхүү асуудалд өөрийн зон совингоо дагах нь зүйтэй болов уу. Хайр дурлал болон санхүүгийн асуудлуудад нааштай хариулт авна. 

Матар - (12/22-1/19) 

Үдээс хойш зүрх судасны систем хямарч магадгүй. Халуун ууранд бүү ор. Архины хэрэглээгээ туйлын багасга. Энэ өдөр уран бүтээл хий, бас ер нь гоо сайхантай холбоотой ямар ч ажиллагаанд таатай юм. Худалдааны ажлууд сайн явах магадлалтай байна. Таны хайртай хүнтэйгээ харилцах байдал чинь гүнзгийрч дотносох болно. 

Бумба - (1/20-2/18) 

Зарим хумхууд өөрийн амьдралаа хуваалцдаг хувь хүн бүрийн ач холбогдлыг ухамсарлаж ойлгоно. Тэд саяхан болтол тантай хамтран ажиллах ямар ч хүсэл саналыг эсэргүүцдэг байсан шүү дээ. Бусад хүмүүстэй харьцдаг бүхий л харьцаандаа туйлын анхааралтай ханд. Таныг урам хугарах байдал хүлээж байна. Эрүүл мэнд хэвийн байна. Ачаалал өндөртэй өдөр. Энэ өдөр зайлшгүй аливаа асуудалд хатуужилтай, юу ч тохиолдсон бай бие барьсан байдалтай байхыг зөвлөж байна. Төлөвлөсөн уулзалтаа дараагийн өдөр болгон хойшлуул. Ажил тань ихээхэн хүч 

чармайлт, стандарт бус арга заль, болж буй асуудалд шийдэмгий хандахыг зөвлөж байна. 

Загас - (2/19-3/20) 

Үдээс өмнө суртачилгааны ажилд тохиромжтой. Үдээс хойш алдаа гаргаж ажил зогсонги байдалд орно. Та ивээн тэтгэгч болон тусламж хайх болно. Алдаа бүү гарга. Алдаагаа хүлээн зөвшөөрч сур. Томилолтоор явах, худалдан авалт хийх, хуримд таагүй өдөр. Таагүй хандлага таны сэтгэл санаанд нөлөөлнө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл