Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ оны тавдугаар сард 7 настай О, 5 настай О нарыг гадаа тоглож байхад нь хуурч, дагуулан явж айлган сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг гарсан байдаг. Энэ хэргийг А гэгч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Иргэн А-д холбогдох хэргийг Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хянаад, Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. А-г бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ял оножээ.