8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон 13 настай охиныг оллоо

2017-11-24 12:31:21

Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Аман хуур хотхоноос хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 13 настай охин алга болсон талаар цахим сүлжээгээр мэдээлэл тарсан билээ. Охиныг дөнгөж сая олсон, биеийн байдал гайгүй гэсэн мэдээллийг аав нь өгчээ. Сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй. Иймд нийслэлийн дүүргүүдийн зарим сургууль дээр багш нар нь хүүхдүүдэд танихгүй хүн дагаж явахгүй, хичээлээ тараад өөр тийш явбал ямар эрсдэл дагуулж болох талаар сургалт зохион байгуулж эхэлсэн байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл