8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

2017-11-24 12:39:28

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment