8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа нар өндөр технологийн хар тамхи илрүүлэгч ашиглаж эхэллээ

2017-11-24 13:10:00

БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах -2017" төслийг хэрэгжүүлж дуусчээ.

Энэхүү төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд хялбар, зөөврийн өндөр мэдрэгчтэй илрүүлэгч багаж юм.

Уг төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл