Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсыг төлөөлөн гадаад суух дараагийн Улчин сайдуудын асуудлыг хэлэлцсэн. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаяр нарыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Ерөнхийлөгчид элчин сайдуудыг өргөн мэдүүлнэ
2016-01-20 13:01:00