8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл нэмэгджээ

2017-11-24 16:18:14

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж сүрьеэ өвчнөөр 200 гаруй хүн нас барж байна.  Сүрьеэгийн тохиолдлыг авч үзвэл Улаанбаатар хотод 58.6 хувь, хөдөө орон нутагт 39.7 хувь хорих анги байгууллагад 1.7 хувьтай бүртгэгдсэн байна. Монгол улсад эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт нэмэгдэж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.

Манай улсын 15-34 насны иргэдийн дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна. Мөн 65-аас дээш насны иргэд өвчлөлд илүү өртөж байгаа аж. Сүүлийн 5 жилд хийгдсэн судалгаагаар Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймгууд болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэгт сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас өндөр гарчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл