8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог баталлаа

2017-11-24 17:45:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад 2018 онд үйл ажиллагаа явуулах ААН, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралтаар баталлаа.

Хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, 20-иос дээш монгол ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын тав хүртэл хувь байхаар тогтжээ.  

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 100 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайд, 100-гаас дээш бол Засгийн газар шийдвэрлэж байх юм.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт төлбөртэйгээр хамруулж байхыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment