8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-11-25 09:50:00

2017 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 26-нд говь талын нутгаар, 28-29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

26-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч 27-ноос хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө    3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment