8o
Улаанбаатар хот
mobile menu

Тасарсан эд, эрхтэн залгах мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийж байна

2017-11-25 12:02:00

Манай улсад тасарсан эд эрхтнийг залгах мэс ажилбар төдийлөн хийдэггүй байжээ. Тиймээс ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан байна.

Түүнчлэн манай улсад ирсэн Өвөр Монголын эмчтэй хамтарч мэс ажилбар хийж, харилцан туршлага солилцож байгаа бөгөөд уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол ГССҮТ-д ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байгаа гэнэ.

Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал ГССҮТ эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна. Тасарсан эрхтний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг ажээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment