8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжил

2017-11-27 09:12:00

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

27-нд Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  28-нд зүүн болон баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-29-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. Бусад хугацаанд  Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө  12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө   3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл