Өнгөрсөн сарын 26-ны өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохьж хүнд гэмтээсэн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралдах тов гаргаад байгаа аж.
Энэхүү хурлаар дээрх хэрэгт холбогдоод байгаа хоёр сүмочдод холбооны зүгээс ямар арга хэмжээ, шийтгэл, шийдвэр гаргах нь зохистой талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх юм байна. Мөн Ёкозунагийн зөвлөл Харумафүжигийн нэр холбогдсон хэргээс гадна башёг дундаас нь орхисон ёкозуна Кисэносатогийн тухай ч санал солилцохоор төлөвлөж байгаа юм байна.