Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орнуудын амиа хорлолтын түвшинг харуулсан тайланг 2015 оны байдлаар гаргажээ. Зүүн Азийн (Номхон далайн баруун хэсэг) бүсэд Монгол улс 100,000 хүн амд 28.3 амиа хорлолт ноогдох үзүүлэлтээр дэд байранд орсон байна. Харин Өмнөд Солонгос 32 үзүүлэлттэйгээр нэгд жагсжээ. Япончууд 19.7 гэсэн үзүүлэлтээр гуравдугаар байрт орсон байна.100,000 хүн тутамд ноогдох дэлхийн дундаж амиа хорлолтын тоо 10.8 байдаг байна. Бүс нутгаар нь харьцуулбал Европчууд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 14.1 байжээ.
Монгол улс амиа хорлолтын түвшингээр бүс нутагтаа дэд байранд оржээ
2017-11-27 11:14:28